Монгол “хирс”-нүүдийг магтана

 01fd940ca30fcb077052f95b8f123f56

Дэлхийн театрын урлагийн содуудын нэг Эжен Ионескогийн “Хирснүүд” жүжгийг Black box театрынхан тайзнаа тоглохоор шийджээ. Энэ нууцаа найруулагч, театрын эзэн “Боролдой” хэмээх С.Мягмар арай эрт дэлгэчихэв бололтой.

Тэрээр “Энэ бол абсурд жүжиг биш. Тэгж ойлгож болохгүй. Зүгээр л бодит амьдрал гээд хирсжих үзэгдэл Монголд түгээмэл болсон. Эргэн тойрноо хар л даа. Төрийн шаргал ордон дотор зөндөө хирс. Сайхан сайхан хирснүүд. Тэдэнд эрх мэдэл, мөнгө их байна. Түүнийгээ хууль өөрчлөөд, бас зөрчөөд хамгаалалттай байцгаах. Бас хуулиар хамгаалуулсан, үйлдэл дээрээ баригдахгүй бол хирс хэзээ ч үхэхгүй. Хирс сайд, дээр нь Их хурлын гишүүн байх юм бол хуулийг чөлөөтэй гаргаж болно. Үндсэн  хуулийг ч өөрчилж болно. Сайн хирс валютын ханшийг ч өөрчилж ашиг унагаж чадна. Мундаг сайн хирснүүд олон байна” хэмээн ярьжээ.

Энэ үгийг төр, засгийн дээд эрхмүүд сонсоод уур нь хүрч мэдэх юм шиг. Гэвч өөрийн эрх ашгийн төлөө түмний эрх ашгийг золиослож байгааг хүн юм болохоор ойлгох бизээ. Хирс жүжгээ “хирсүүдэд” л үзүүлээсэй.

Ц.Жаргалсүрэн

polit,mn


URL:

Сэтгэгдэл бичих