ЦЕГ-т хэт таргалалттай 1384 алба хаагч байна

527-13952824955464ЦЕГ-ын хэт таргалалттай алба хаагчдыг сургалтад хамруулж байна. Тус газрын даргын тушаалаар цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын бие бялдрын төвшинг тодорхойлсноор ийнхүү сургалтад хамруулахаар болжээ. Тодруулбал, төв орон нутгийн цагдаа, дотоодын цэргийн 64 байгууллагын 6285 алба хаагчийг судалгаанд хамруулж, биеийн жингийн индексийг нь гаргасан байна.

Улмаар жингийн ил үүдэлтэй 1384 алба хаагчийг бие бялдрын зөв хөгжил олгох сургалтад хамруулж байгаа аж. Цаашид цагдаагийн байгууллагаас бие бялдрын бэлтгэл хангах, цэрэгжилт, галт зэвсэгтэй зөв харьцах, тусгай хэрэгсэл хэрэглэх ур чадвар олгох.

Бие хамгаалах, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр биеэ хөгжүүлэх, тэсвэр, уян хатан байдлыг хөгжүүлэх сургалтыг уламжлал болгон явуулахаар болжээ. Ингэхдээ сургалтыг дэлхийн төвшинд хүргэх зорилгоор гадны сургагч багш урихаар төлөвлөөд байгаа аж.

Мөн бие бялдрын норматив хангасан, зохиогдсон уралдаан тэмцээнд амжилттай оролцсон алба хаагчдад “Албаны спортын зэрэг” олгох журам боловсруулж, болзол хангасан алба хаагчдад спортын зэргийн тэмдэг олгох юм байна.

М.Өлзий

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих