“Номин” худалдааны төв иргэдийг завшдаг байсан нь нотлогдлоо
“Номин” их дэлгүүр үйлчлүүлэгчиддээ худалдан авалтынх нь хариулт нэг төгрөгийг олгодоггүй байсан зөрчил илэрсэн. ШӨХТГ-аас хэрэглэгчдийн гомдлын мөрөөр шалгаж торгууль ногдуулсан билээ. Гэсэн ч тэд уг торгуулийн арга хэмжээг эсэргүүцэн шүүхэд гомдол гаргаад байсан юм. Энэхүү маргааныг эцэслэх шүүх хурал шийдвэрээ гаргалаа.
Энэ талаар Захиргааны хэргийн шүүхийн хэвлэл мэдээллийн ажилтан Х.Азбаяраас тодрууллаа
-Шүүхийн шийдвэр яаж гарав?
- Захиргааны хэргийн шүүх уг асуудлыг хэлэлцэж, зөрчил гаргасныг нь тогтоолоо.
-Тэгэхлээр Номин худалдааны төв торгуульд ногдуулсан 10 сая төгрөгийг төлнө гэсэн үг үү?
-Шүүх Номинд ногдуулсан 10 сая төгрөгийн торгуулийг багасгах шийдвэр гаргасан. Тиймээс Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар торгуулийнхаа хэмжээг багасгаж дахин арга хэмжээ авах асуудлыг шинээр бичнэ гэсэн үг.
-Номин худалдааны төв ямар хууль зөрчсөн бэ?
-Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль, Өрсөлдөөний хуулийг тус бүр зөрчсөн. Номингийн хэрэглэгч гэх дөрвөн хүн анх гомдо гаргасан юм билээ.
URL: