Ерөнхий сайдын аргалах ухаан

сайдЕрөнхий сайдын сэтгүүлчидтэй хийх ээлжит уулзалтын үеэр нэг сэтгүүлч Засгийн газрын гишүүн, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Оросын Firstnews.ru сайтад Орос, Крымийн асуудлаар ярилцлага өгснийг онцлоод, “Энэ асуудалд та ямар бодолтой байна вэ. Орос, Украины асуудалд Монгол Улсын Засгийн газар ямар байр суурьтай байгаа вэ?” гэсэн асуулт тавилаа.

Сэтгүүлчийн асуултад Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Засгийн газрын нэг гишүүний байр суурь бол түүний хувийн бодол, Засгийн газрын байр суурь биш. Ер нь ямар асуудалд байр сууриа илэрхийлэх вэ гэдгээ бодох ёстой. Байр сууриа заавал илэрхийлэх шаардлагагүй асуудал ч бий” хэмээн өөрийн орох гарах аргаа хайдаг ухаанаараа хариуллаа.

Үүнээс үзвэл ерөнхий сайд маань өөрийн үзэл бодлоо илэрхийлэхээс зайлсхийсэн нь бас л учиртай биз ээ.

 

 

Ч.Мөнхбат


URL:

Сэтгэгдэл бичих