Та сайн найз мөн үү?
Ганц ч гэлээ найзгүй хүн ховор байх. Үерхэж байгаа найзаар нь дүгнэ ч гэдэг. Найзгүй амьдрал гунигтай. Харин та өөрөө ямархуу найз вэ? Үүнийг доорх сонжоогоор мэдэж болно.
1. Найзынхаа хөгжилтэй явдлыг мэддэг бол:
А. Өөр хүмүүст наргиа болгон ярина – 1
Б. Ярихдаа нэрийг нь дурсахгүй – 2
В. Хэнд ч ярихгүй – 3
2. Найз чинь хүнээс юм аваад харин эргүүлж өгөхөө мартдаг байжээ. Таны үнэтэй зүйлийг гуйвал та:
А. Тэр зүйлийг нь өгнө – 2
Б. Байхгүй гэж хэлнэ – 1
В. Яагаад ч өгч чадахгүй гэдгээ тайлбарлана – 3
3. Найз тань бугуйн цагийг чинь эвджээ:
А. Шинэ цаг авах байсан гэж тайвшруулна – 3
Б. Цагныхаа үнийг төлүүлнэ – 2
В. Юу ч нэхэхгүй, хэрүүл үүсгэнэ -1
4. Найз чинь таны дургүй хүнтэй нөхөрлөдөг бол:
А. Найзтайгаа уулзахаа болино – 2
Б. Юу ч хэлэлгүй найз хэвээрээ үлдэнэ – 3
В. Бид хоёрын аль нэгтэй л нөхөрлө гэж уцаарлана – 1
5. Найзад чинь гай зовлон тохиолдохыг мэдвэл:
А. Өөрөө хамт хохирохгүйн тулд найзтайгаа уулзахаа болино – 1
Б. Юу ч нуулгүй илэн далангүй ярилцана – 3
В. Юу ч болоогүй мэт найз хэвээрээ үлдэнэ – 2
6. Хамгийн сайн найз таны бодлоор ямар байх:
А. Юу ч нуудаггүй бүхнийг танд ярьдаг – 1
Б. Хэлэх ёстой гэсэн юмаа л танд хэлдэг – 3
В. Өөрийнхөө асуудал, зовлонг танд тоочих ёсгүй – 2
7. Найз чинь танаас мөнгө зээлэх гэж ирэхэд та туслах боломжтой бол:
А. Дуртай цайгаа ав гэнэ – 2
Б. Энэ бол өчүүхэн зүйл гэнэ – 3
В. Харамсалтай нь боломж алга гэнэ – 1
8. Найзаасаа мөнгө зээлэхдээ:
А. Яриагаа холоос эхлэнэ – 1
Б. Шууд гуйна – 2
В. Юу ч хэлэхгүй – 3
9. Найз чинь өөртөө зохимжгүй хувцас авч өмсвөл:
А. Сайхан зохиж байна гэнэ – 3
Б. Яагаад зохиогүйг тайлбарлана – 2
В. Юу ч хэлэхгүй өнгөрнө – 3
10. Найз чинь танаас соёл боловсролоор:
А. Илүү – 2
Б. Дутуу -1
В. Адил – 3
10-14 оноо: Та хэтэрхий биеэ тоож, бусдыг нь анзаардаггүй юм байна. Сайн нөхөдтэй болохын тулд бусадтай илүү ойртож тусч байх хэрэгтэй.
15-20 оноо: Та найз нөхөдтэй боловч заримдаа тэднийгээ үл тоомсорлон, ойлгохыг хичээдэггүй юм байна.
21-30 оноо: Та үнэнч, сайн нөхөр юм. Нөхөд чинь танд итгэдэг ба таныг хүндэлдэг. Та хэзээ ч тэдэнд найдаж болно.
URL: