Концессын гэрээгээр 1000 км авто зам барина
“Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам”-ын концессын гэрээг байгууллаа. “Чингис лэнд девелопмент групп-Шинэ хөгжлийн зам” ХХК нь есөн сарын хугацаанд нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулж батлуулах юм байна. Ингэснээр хоёр жилийн дотор 1000 км транзит тээврийн хурдны автозамыг өөрийн хөрөнгө оруулалтаар барьж, 30 жилийн турш ашиглан, төрийн мэдэлд шилжүүлэх юм байна.
Дээрх чиглэлд хурдны автозам байгуулснаар ОХУ-аас БНХАУ руу дамжин өнгөрөх транзит тээврийн эргэлт манай улсаар дамжих бололцоо бүрдэх юм.
Өдрийн шуудан
URL: