Нэг хөл дээрээ долоон цаг зогсоод BMW машины эзэн болжээ
BMW-гийн цоо шинэ X1 загварын машиныг өөрийн болгохын тулд та долоон цаг нэг хөл дээрээ зогсч чадах уу. Тэгвэл Ву Циде хэмээх хятад залуу долоон цаг 26 минут нэг хөл дээрээ зогссоноор энэ машиныг өөрийн болгох эрхтэй болсон байна.
Энэ сарын 16-нд Хятадын Жианси мужид BMW машиныг түшин хамгийн удаан зогссон хүнд шинэхэн машин бэлэглэх тэмцээн болжээ. Тэмцээний эхний шатанд 140 хүн оролцсоноос сүүлчийн шатанд 20 хүн үлдсэн байна. Тэд өглөөний 9:30 минутаас эхлэн машин түшиж, зогсч эхэлсэн бөгөөд хамгийн сүүлийн хүн өдрийн 3:56 минут гэхэд өргөсөн хөлөө газар тавьжээ. Ингэж зогсохын тулд тэрээр нэлээд хүч тамираа шавхсан нь тэмцээн дуусмагч ухаан алдах шахам унаснаас харагдаж байжээ.
Гэхдээ нэг хөл дээрээ хамгийн удаан зогссон дэлхийн дээд амжилт түүнийхээс хэд дахин урт байдаг. Суреш Хоашим гэдэг хүн нэг хөл дээрээ 76 цаг 40 минут зогссоноор Гиннесийн номонд бичигдэж байсан юм.
URL: