Уураг тархигүй хүү хоёр нас хүрлээ
Энэ хүүхдийн уураг тархины ердөө 2% нь ажиллагаатай боловч тэр амьд, одоо хоёр нас хүрлээ.
42 настай Шелли Уолл жирэмсний 3 сартай байхдаа төрөх хүүхэд нь гаж согогтой гэдгийг мэдсэн. Гэвч Шелли болон түүний нөхөр Роб үр хөндүүлэхээс татгалзжээ.
Тэд хүүгээ Ной гэж нэрлэсэн байна. “Бид хүүдээ боломж өгөх гэсэн юм. Түүнийг аль болох хэвийн амьдралаар амьдруулахсан. Бид түүнд бусад хүүхэд шиг л ханддаг” гэж ээж нь ярилаа.
Жирэмсний 12 долоо хоногтойд эмч нар “Өвчний улмаас хүүгийн нуруун дээр нүх гарна, харин бид түүнийг бөглөж оёж чадахгүй” гэж Шеллид хэлжээ.
Сүүлдээ Роб, Шелли нар хүүхдээ төрөхөөс өмнө муу зүйлд бэлдэн, оршуулах авсыг нь хүртэл худалдаж авчээ.
Ной хүү 2012 оны 3-р сарын 6-нд төрмөгцөө амьсгал авч уйлжээ. Нэгэнт төрсөн хойно эмч нар түүний амийг аврахын төлөө хичээхээс өөр аргагүй болов.
Хүүгийн уураг тархи бараг байхгүй, хромосомын ховор гажигтай, тархиндаа шингэнтэй гэнэ. Мөн цээжээс доош биеийн хэсэг саажсан, нуруу нь задарсан аж. Ээж хүү хоёр эмнэлгээс 10 хоногийн дараа гарсан ч удалгүй эргэж ирэн тархин доторх шингэнээ (ликвор) авахуулсан
Хачирхалтай боловч уураг тархигүй хүүхэд суралцах чадвартай байлаа. Одоо Ной хүү горшоок дээр бие засвал шоколад авч болохыг мэднэ.
Гэхдээ л энэ хүүхдийн эцэг эх, эгч нар нь түүнтэй хамт амьдарч байгаа өдөр бүр нь сүүлчийнх байж болзошгүй гэдгийг мэднэ.
www.mnews.mn
URL: