Стивен Хокин: Хүн төрөлхтөн өөр гаригуудыг эзэмшихгүй бол нэн даруй мөхнө
Нэртэй эрдэмтэн, физикч Стивен Хокин ойрын 100 жил жинхэнэ сансар огторгуйн эрин зуун байх болно хэмээн мэдэгдлээ. Хүн төрөлхтөн энэ хугацаанд шинэ гариг эрхсийг “байлдан дагуулахгүй” бол даруй мөхлийн ирмэг дээрээ очно хэмээн онцлов. Тэрээр Британийн “Channel 4” телевизийн шинжлэх ухааны “Planet”нэвтрүүлэгт оролцохдоо олон сонирхолтой зүйл ярьжээ. Хүн төрөлхтөн 50 жилийн дотор саран дээр суурьшина, Ангараг гариг дээр хөл тавих замаа нээнэ хэмээн Хокин үзэж байна. Улаан нүдэн гариг 2100 он хүртэл амьдарна хэмээн британи эрдэмтэн өгүүлэв.
“Бидний амьдарч буй дэлхий их хөгширсөн. Хүн ам нь улам бүр нэмэгдэж, нөөц баялаг нь шавхагдсаар байгаа нь аюул заналхийлэл мөн. Бид эдгээр аюулыг урьдчилан тооцоолж, В төлөвлөгөөг боловсруулах хэрэгтэй” хэмээн Стивен Хокин цохон тэмдэглэв.
“Хүн төрөлхтөн дараагийн 100 жилээс цаашаа оршин амьдрахыг хүсвэл сансар уудмын хар орон зайг гэтлэн шинэ дэлхий, шинэ гаригийг эзэмших хэрэгтэй. Эс бөгөөс хүн төрөлтөн мөхөл рүүгээ ойртоно” хэмээн нэмж хэллээ.
URL: