Автомашины дугаарын хязгаарлалт Парисын агаарыг сайжруулав

5845d90b34371586d94717a9380e07f6_LПАРИС. /Ёнхап/. Францын Засгийн газраас агаарын бохирдлыг багасгахын тулд гаргасан автомашиныг дугаараар хязгаарлах журмаа нэг хоногийн дараа цуцлав.

Ерөнхий сайд Жан-Марк Эро Парис зэрэг 17 хотод автомашины дугаарын хязгаарлалт тогтоох шийдвэрийг үргэлжлүүлэх шаардлагагүй хэмээн үзжээ. Учир нь хотуудын агаар дахь тоосонцрын хэмжээ 75 микрограмм болж хэвийн хэмжээ болох 80 микро граммаас бага болж буурсан байна. Ойрын үед Францад хаврын дулаан өдрүүд үргэлжилж байгаагаас агаар дахь тоосонцор зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрч 180 микрограмм болж нэмэгдсэн байна. Тиймээс Франц улс сүүлийн 17 жилийн түүхэнд анх удаа автомашины дугаарын хязгаарлалтын горимд шилжээд байсан юм. Агаарын бохирдол нэмэгдсэн учир энэ сарын 14-18-ны өдрүүдэд тус улсын нийтийн тээвэр үнэгүй үйлчилсэн аж. Парисын тээврийн удирдах газраас мэдэгдэж буйгаар, өдөрт нийтийн тээврийн үйлчилгээг үнэгүй явуулахад хоёр сая таван зуун мянган евро зарцуулсан байна.

А.Цацралт


URL:

Сэтгэгдэл бичих