Холливуд маягийн салалт
Салалт гэдэг бол ээдрээтэй л зvйл. Дотны таньдаг хvнээсээ авч байгаа сэтгэл санааны “євчин” гэгдэх энэ зvйл нь гvн стресстэй адил. Салалтын дараа нэр хаягаа єєрчлєєд нутгаасаа зугатан цєл рvv явмаар ч санагдана. Тэгвэл энэ євчинд бас ангилал, зэрэг гэж юм байх юм. Яахав дээ, энгийн нэгэн нь салаад нийлээд байж л байна. Тэгтэл нєгєє олны танил нєхдvvд саллаа гэхэд юу болох вэ? Араасаа бєєн паппараци дагуулж, орох байх газраа олж ядаад эцэс сvvлдээ vнэнээ хэлээд нэгэнтэй гэрлэнэ. Зарим нь бvр тvvгээрээ бахархаж байгаа мэт дурсан ярьж, эргэн уулзалдах ч дуртай. Энэ оддын євчний нэг мєн vv? Ийм асуулт сvvлийн хэдэн жилд их тавигдах болжээ. Яагаад гэхээр дэлхийн хэмжээний алдартнуудын амьдралын хэв маяг дэндvv задгай, бохир заваан болж байгаатай холбоотой гэдэг. Тэд нийлж байна, салж байна, шалдалж бас садарлаж байна. Хуучин цагт энэ нь их нуугдмал ертєнцєд болж єнгєрдєг байв. Одоо бол тийм биш, хэн дуртайтайгаа оронд орж, тэгээд ханахгvй бол нєгєєх рvv гvйнэ. Сайн дуулж, жvжиглэдэг хvн ер нь байгаа юм уу!!! Удахгvй тэдний хэрэг гэж байхгvй л болох гээд байна шvv. Кибер ертєнц хvлээж байна.
“…Бvх зvйл сайхан эхэлж байтал яг Холливуд шиг муугаар тєгслєє дєє”. Энэ нь єнєєгийн залуусын хэлэх дуртай жишээ vг болжээ. Єєрийн амьдралдаа салалтын гашууныг амссан хvний нэг бол Женнифер Энистон. Америкийн армийн фанатуудын шvтээн гэгдэх энэ бvсгvй єнєє цагийн зартай нэгэн эрийн євєрт таван жилийг єнгєрvvлсэн. Гэтэл Брэд Питт гэгч тэр “харгис эр“ Анжелина гэдэг бvсгvйд ухаан алдаж эхнэрээ єршєєлгvй орхисон. Брэдээс салаад ганцаараа амьдрахыг сурах гэж 35-тай Энистон багагvй сандарсан билээ. “Брэд тийм хvний vнэргvй новш байсныг би хэзээ нэгэн цагт олонд мэдvvлнэ” гэсэн утга бvхий гомдлын vгийг бvсгvй салах шvvх хурал дээр хэлсэн. Паппарациуд тэднийг харьцуулж харуулахыг их хичээж байв. Сэтгэл санааны гvн хямралд орон царай зvс алдсан Жэнниферийн “муухай” зургийг тэд олон ч удаа нийтэлсэн дээ. Ашиг ч багагvй олсон. Тэртээ сайхан цагт 14 сая доллараар худалдан авч байсан Беверли Хиллз дэхь эдлэнгээ хvртэл Брэдэд “булаалгасан”. Багахан хєрєнгийг л азгvй бvсгvйд vлдээсэн. Тэдэнд сайхан vе байсан. Харин Жоли, Питт хоёрынхоос хэр байсан бол. Энэ талаар хэвлэл мэдээлэл бvгд л єєр єєрийн байр сууриа илэрхийлж байсан даа, хєєрхий.
Тэгвэл тvvний “амьд vлдэхэд” хэн туслав? “Найзууд”. Энэхvv цуврал нь Женийг жинхэнээсээ нэр алдартай, баян болгож єгсєн билээ. Хэдийгээр киноны нэр бэлэг тэмдгийн чанартай байсан ч тvvний амьдралд жинхэнэ найзууд, хайр дурлал бий болсон юм. Тэр єєрєє ч ард тvмний хайртай охин нь болж ирсэн.
Жинхэнэ найз. Кортни Кокс. Зураг авалтын vеэр танилцсан тэр хоёр бvсгvй єдгєє vй зайгvй найзууд болоод зогсохгvй хєрш эдлэн хvртэл худалдаж авчээ. Хэцvv vед нь Кокс тvvнийг нэг хором ч ганццаранг ь орхилгvй сэтгэл санааны vед маш ихээр дэмжин тусалдаг байжээ. Vнэхээр ч хамгийн саарал, хамгийн найдваргvй єдрvvдээ Жени найз бvсгvйгийндээ єнгєрvvлсэн гэдэг. “Дэл сул яриа” гэсэн инээдмийн кинонд тоглосныхоо дэрээ тэрээр гэр бvлийн завиа дахин бэлдэх хэрэгтэйг ойлгон дахин гэрээсээ гадагш гарахаар шийджээ. Тvvнчлэн “Америк маягийн салалт” кинонд тоглочихоод “-Єє vхсэн хойноо, ийм зvйл байдаг л юм байна. Хэдийгээр энэ кино ч гэсэн надад тохиолдсон зvйл. Тэгсэн би ганцхан єєртєє тусгаад байдаг, хараал идэг. Тэр амьдралыг… Цаашаа алхах хэрэгтэй” хэмээн ихэд зоригтой, єєртєє итгэлтэй болсон шинжтэй мэдэгдэж байлаа.
Шинэ найз. Уг кинонд хамтран тоглосон Винс Вон шvv дээ. Зураг авалт эхлэхээс л тэрээр уйтгартай Женийг инээлгэж, хєгжєєсєєр сvvлдээ… Винс хуримын бєгж гэж 200.000 ам.долларын vнэт эдлэл бэлэглэсэн.
“Салалт гэж миний хувьд юу вэ? Энэ бол дахиад єндєр єсгийт ємсєх боломж юм” хэмээн сенсаацитай салалтынхаа дараа Николь Кидман зоригтойгоор мэдэгдэж байсныг санаж байна. Тэр vнэхээр суллагдсан юм. Николь бол кинонд гардаг шигээ амьдрал дээр тийм ч аз жаргалтай бvсгvй байгаагvй. 1990-ээд оны ахлах ангийнохидын мєрєєдєл байсан залуутай гэрлэж хоёр єргємєл хvvхдийн эх байсан 10 жилийг тэр аймшигт цаг хугацаа гэдэг. Салалтынхаа шагналд тэрээр 83 саяыг халаасалсан. Тэгээд vлдсэн амдралдаа дахин богино банзал ємсєж, єндєр єсгийт дээр гунхалзах эрхтэй болсон. Гэхдээ нєгєє гайхал Том Круз гэгч экс-хасбенд огт сэтгэл санаанаас нь гарч єгєхгvй байжээ. Бvр “Оскар”-ын эзэн болоод тйазан байхад нь Николь руу Том утасдахад суудалд байсан зочид мэл гайхаж байв. Эргээд суух гэж байгаа юм уу? Николь эргэж очихгvйгээр сэтгээл их барьсан. Тэнд аймшиг бий. Тэгэд цаг хугацаа дурсамжийг эмчлээд єгдєг шvv дээ. Тэр vvнд л итгэж байж. Vнэхээр зурхэндээ шархтай австраличка хэсэг хугацааны дараа Томыг мартаж чадсан. Олон хvн баяр хvргээд л…тvvнд.
Эхэндээ Николь єєртєє “хаягдсан бvсгvй” гэдэг пайз наагаад энд тэндхийн буудал хэсэн амьдарч байлаа. Тэр vедээ бvсгvй шар айраг дарсныхаа халуунд шєнийн клубт зад наргиад зогсохгvй мэргэжлийнхнээс дутахгvй бvжиглэж єгнє дєє. Танц-пол тvvний мэдлийнх байв. Нєгєєтэйгvvр тvvнийг ганц шил дарс задлаад хуурч хєєрєх найз бvсгvйчvvдгvй хэмээдэг. Яагаад гэхээр “харгис Том” эхнэрээ хэзээ ч ганццаранг нь олны хvрээнд оруулдаггvй байж л дээ. Биенхээ нэг хэсгий аль хэдийн булшлагдсан гэж vздэг энэ бvсгvй тийм ихээр зовсон гэж vv дээ хэмээн гайхах эсвэл тэр муу Том мудакийг ганц «…» гэх эрчvvд олон байгаа биз.
Дараагийн амьдралын эрэл. Тийм том хэмжээний нэр алдартай жvжигчин бvсгvй амьдралын ханиа олно гэдэг хэцvv л дээ. Сонголт дээрээс дарамт шахалт ихтэй байх нь ойлгомжтой. Гэхдээ тэр vлдсэн амьдралаа “светский жизнь” хэлбэрээр єнгєрvvлэхийг хvсээгvй. Тvvнд амьдралын бас уран бvтээлийн хамтрагч, дотнын нєхєр хэрэгтэй байсан. Харин тэр нь Кейт Урбан гэдгийг єдгєє дэлхий мэдддэг болоод байгаа билээ. Тэд гэрлэсэн.
Таны хувьд салалтын хэцvv vеийг яаж давах вэ? Доорх вариантуудад хариулаарай.
01. жинхэнэ найзаа олно.
02. толгой даахгvй ажилд дарагдана.
03. инээдмйн гэх форматтай, єрєвдєлтэй амьтан болно
04. ажлынхаа ухаалаг залууг уургална.
05. хоббигоо идэвхижvvлнэ
06. ганцаардлын гайхамшгийг мэдрэнэ
07. ойр дотныхон туслана
08. романтик аялалд…
Р. Слава
www.fact.mn
URL: