Д.Энхтайван: Төрийн албан хаагчид гадаадын иргэдээс их хэмжээний авлига авсан

050tyТээвэр хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Энхтайван “ОХУ-ьш иргэн А.Е.Новожилов, Швейцарь улсын иргэн В.И.Армин нар бүлэглэн онц их хэмжээний хохирол тус банкинд учруулсан. Тэднээс танай улсын прокурор, цагдаагийнхан их хэмжээний авлига авч, хаацайлж байна” хэмээн мэдээллээ. энээ талаар Д.Энхтайванаас тодрууллаа.

-А.Е.Новожилов, В.И.Армин нар танай банкинд яаж хохирол учруулсан юм бэ?
-ОХУ-ын иргэн АЕ.Новожилов Тээвэр хөгжлийн банкны гүйцэтгэх захирал, Швейцарь улсын иргэн В.И.Армин нар компанийн 51 хувийг эзэмшиж байсан юм. В.И.Армин анх Тээвэр хөгжлийн банкинд гурван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулаад түүнийгээ зургаан тэрбум болгон авч Оросын банкинд байршуулсан байдаг. Үүгээр ч зогсохгүй өөр олон удаагийн үйлдлээр Тээвэр хөгжлийн банк буюу одоогийн Транс банкнаас мөнгө луйвардсан. Манай банкнаас зээл аван барилга барьж байсан монгол иргэн зээлийнхээ хугацааг сунгуулахаар уулзахад АЕ:Новожилов хаяггүй хоосон маягтад гарын үсгийг нь зуруулан авч тэр хүний нэр дээр 230 сая доллар авсан. Энэ мэт олон үйлдлээр мөнгө луйвардсан нь илэрч хувьцаа эзэмшигчдийн дунд маргаан үүссэн. Тэднийг цагдаагийн байгууллагаас шалгаж гэм буруутайг нь тогтоосон.

-Одоо энэ хүмүүс хаана байгаа вэ?                                                                                                                       -АЕ.Новожилов, В.И.Армин нарыг “Ганц худаг”-т  хорин шалгаж байгаад батлан даалтаар сулласан ч хоёр хоногийн дараа Монголоос явсан байдаг. Батлан даалтаар суллагдсан хүнийг хуулиар бол хилээр гаргах ёсгүй. Гэтэл хууль хяналтын байгууллагыхан үүнийг хараагүй юм шиг өнгөрүүлсэн нь тэднээс их хэмжээний авлига авсантай холбоотой. Нэр бүхий төрийн албан хаагчид тэднээс дөрвөн тэрбум төгрөгийн авлигыг бэлэг нэрээр авсан нь баримтаар нотлогдсон. Өөрөөр хэлбэл, Монголын хууль хяналтын байгууллагынхан төрийн өмнөөс хуулиа хэрэгжүүлэн ажиллах биш мөнгөтэй нэгний халаасанд багтаж байна гэсэн үг. Энэ хэргийг дахин сэргээх хүсэлт тавьсан ч эзэн, холбогдогч нь байхгүй гэсэн үндэслэлээр хэргийг хаасан. Мөнгийг нь авчихсан хүмүүс хэргийг нь дахин сэргээхгүй шүү дээ.

-Ямар хүмүүс авлига авсан юм бэ. Танд нотлох баримт бийюу?
-Одоохондоо тэр хүмүүсийг олон нийтэд зарлахыг түр хойшлуулж байна. Энэ хэргийн талаарх бүх нотлох баримт надад байгаа. Би шат шатны прокуроруудад хэргийг дахин шалгаж өгөөч гэсэн хүсэлт тавьсан ямар ч хариу өгөөгүй. Тиймээс өнөөдөр /өчигдөр/ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид “Үндэстэн дамнасан зохион байгуулалттай, авлигын болон эдийн засгийн онц ноцтой гэмт хэргийг таслан зогсоож өгнө үү” гэсэн хүсэлт тавьсан. Мөн Ерөнхий прокурор Д.Дорлигжавт зохион байгуулалтай гэмт хэргийг эцэслэн шийдвэрлэж, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэнэ үү гэсэн өргөдөл өгсөн. Хүсэлтийг минь хүлээн авч хэргийг дахин шалгана гэж найдаж байна. Мөнгөтэй л бол гадна, дотны хүнд ялгаагүй Монголын хууль үйлчлэхгүй байна. Энэ байдлыг таслан зогсоож төрийн өмнөөс хуулиа үнэнч шударгаар хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Өнгө, мөнгөний төлөө хөөцөлддөг хууль хяналтын байгууллагаас болж ард иргэд туйлдаж байна.

 

 

Л.ОД


URL:

Сэтгэгдэл бичих