Хогны хураамжийн төлбөрөөр хогны уут хийдэг

527-1395109099p18j9crsi81ebt3j0hgoeoq1bj41Иргэдийн төлсөн татварын мөнгийг эрүүл аюулгүй орчинд амьдрахад нь зориулах зорилгоор нийслэлээс хог хаягдлын шинэ менежментийг боловсруулж 2013 оны 10 сараас хэрэгжүүлж эхэлсэн.

Энэ ажлын хүрээнд үнснээс бусад ахуйн хог хаягдлыг хийх зориулалттай уутыг айл өрхөд сар бүр 15 ширхэгийг олгож байгаа юм. Энэхүү уутны үнэ 1 425 төгрөг бөгөөд айл өрхүүдээс авч буй хогны хураамжийн 2000-2500 төгрөгийн 1425 нь  хогны уут хэлбэрээр буцаан олгогдож байгаа юм.

2013 оны статистик мэдээгээр 335.000 өрхөд 2014 оны 4-р сараас он дуусталх 9 сарын хугацаанд сар бүр 15 ширхэг хогны уутыг айл өрхүүдэд олгоход нийт 4.3 тэрбум төгрөг зарцуулагдах тооцоо, судалгааг холбогдох байгууллагуудаас боловсруулж НИТХ-ын хуралдаанаар 2.7 тэрбум төгрөгийг 2014 оны төсөвт баталсан байна.

Хог хаягдлыг зориулалтын уутанд хийж хэвшүүлснээр хүрээлэн буй орчныг бохирдуулдаг ил задгай үүсмэл хогийн цэгүүд устахын зэрэгцээ хог тээвэрлэлтийн хугацаа зардал хэмнэгдэж, хог хаягдлыг ангилан ялгах тогтолцооны суурь тавигдана гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих