Хөгжлийн СПОНСОРУУД

Монгол Улсад бүртгэлтэй 110 мянган аж ахуйн нэгж бий. Тэднээс 80-аад мянга нь үйл ажиллагаа явуулж олсон

орлогоосоо татвараа төлдөг бол бусад нь ашиггүй ажиллан “Х” тайлан өгдөг гэдгийг Сангийн сайд Ч.Улаан хэлж байна.

.

Татвараа төлдөг хэсэг нь бас дотроо ангилалтай. Ачааны хүндийг үүрч, төсвийн ихэнхийг бүрдүүлдэг томоохон компаниуд байхад олсноо үнэн мөнөөр нь мэдүүлдэггүй хэсэг ч гэж бий. Монгол Улс татварын хамгийн таатай орчинтой, 240 орчим төрлийн татварын хөнгөлөлт чөлөөлөлт эдэлж байгаа хэрнээ татвараа нуудаг, хаадаг, зугтдаг байдал арилахгүй байгааг эдийн засагчид хэлдэг. Шалтгааныг нь эрх баригчид, иргэд ч сайн мэддэггүй. Харин энэ жилээс иргэдийн хяналтыг сайжруулах замаар компаниудын орлогыг хянах нэгэн арга Хөгжлийн СПОНСОРУУД гыг хуульчилжээ.

.

Жишээ нь, та талх, шатахуун ч худалдаж авсан НӨАТ-ын падаанаа шаардаж авдаг болчихвол жилийн эцэст нэг сая төгрөгийн шатахуун хэрэглэсэн байлаа гэхэд татварын хөнгөлөлт болгож 400 мянган төгрөгөө бэлнээр нь буцааж авах эрх зүйн орчин бүрдэж байгаа юм байна. Энэ нь нэг талаар худалдан авагч иргэндээ ашигтай, нөгөөтэйгүүр иргэний цуглуулсан баримтаар тухайн аж ахуйн нэгжийн орлогыг хянах, өөрөөр хэлбэл нуусан орлогыг нь илрүүлэх боломжийг бүрдүүлэх сайн талтай ажээ. Нэг ёсондоо одоо мөрдөж байгаа орон сууц, сургалтын төлбөрийн хөнгөлттэй адилхан НӨАТ- ын хөнгөлөлтийг иргэн бүр эдлэх нь.

.

Энэ бол асуудлын нэг тал нь. Харин нөгөө талд монголчууд бид мууг нь, алдаа мадгийг нь олж харахдаа, ам уралдан шүүмжлэхдээ гаргуун болжээ. Татвараас зугтаадаг, нууж хаадаг нэгэн байхад шударгаар төлөөд явдаг хэсэг байгааг бас мартаж болохгүй. Тэнгэрийн дор төрж, төрийн дор ажиллаж буй л бол татвар төлөх нь тэдний үүрэг, бас хууль. Тэгэхдээ тэднийгээ заримдаа төрийн буулган дор “ашгийн торгууль” төлж байгаа татвар төлөгчид гэхээсээ илүү үүргээ ухамсарласан төсвийн ерөнхий спонсорууд гэж өргөмжилбөл ямар вэ. Тэгвэл 2013 онд улсын төсвийн гол спонсорууд хэн байв.

.

Татварын Ерөнхий газрын тайлан мэдээгээр өнгөрсөн онд хамгийн өндөр татвар төлөгчөөр олон арван жил Монголын эдийн засгийн “саалийн үнээ” байж ирсэн “Эрдэнэт” үйлдвэр тодорсон байна. Тус үйлдвэр бусдаасаа хол илүү буюу 362.9 тэрбум төгрөгийн татвар төлжээ. Харин хувийн хэвшлээс бизнесийн олон талбарт хүч сорьж буй Монголын хуруу дарам цөөн томоохон группүүдийн нэг “MCS” болон “Шунхлай” өнгөрсөн жилийн турш тус бүр 180 тэрбумын татвар төлснөөрөө эн зэрэгцэн аман хүзүүджээ. Харин бүрэн ашиглалтад орсон цагтаа Монголын ДНБ-ий гуравны нэгийг бүрдүүлэх “Оюутолгой” компани өнгөрсөн онд 87.1 тэрбум ам.долларын татвар төлсөн байна. Тус компанийн хувьд баяжмалаа экспортод гаргаж эхэлсэн ч түүхэн амжилттай ч зарим нэг шалтгаанаар борлуулалтын төлөвлөгөөний гүйцэтгэл дутуу, санхүү жилттэй холбоотойгоор далд уурхайн бүтээн байгуулалт зогссон зэрэг олон асуудалтайгаар 2013 оныг үдсэн байгаа. Цааш нь 82.9 тэр бумын татвар төлөлтөөрөө “Монголын алт” буюу бидний ярьж дассанаар “МАК” тавдугаарт орсон байна. Жижиг гэгддэг “Тавантолгой” компани 57.4 тэрбумаар зургадугаарт, дээр дурдсан “Энержи Ресурс” долдугаарт, “Монгол тамхи Со” компани 44.8 тэрбумаар наймдугаарт бичигджээ.

:

Харин төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” компани 2013 онд 39.6 тэрбум төгрөгийг татварт төлснөөрөө тэргүүлэгч аравт багтаж чадсан бөгөөд ирэх зургадугаар сард “Чалько”-гийн өрнөөсөө салж, үйл ажиллагаа нь жигдэрчихвэл “Эрдэнэт”-ээс дутахааргүй, илүү ч гарахаар “саалийн үнээ” болох учиртай. Жагсаалтын 10, 11 дүгээрт “Бороо Гоулд” компани болон “Мобиком” корпорац тус тус 36.3 болон 34.1 тэрбум төгрөгийн татвар төлснөөрөө бичигдсэн байгаа юм. “Эрдэнэт”-ийг эс тооцвол манай үндэсний компаниуд эрийн цээнд хүрч, улсын ачааны хүндийг үүрдэг болсон нь эндээс харагдаж байна. Төлсөн татварын хэм жээ нь тэдний чансааг, үйл ажиллагааны цар хүрээг нь илтгэнэ. Энэ үүднээс нь харсан ч татвараа үнэнчээр төлдөг үндэсний компаниуд бол улсын төсвийн ч, Монгол Улсын хөгжлийн ч ерөнхий спонсорууд юм.

.

Б.НАР

Эх сурвалж: Үндэсний шуудан


URL:

Сэтгэгдэл бичих