DDishTV доромжлол №-3: ” Таны залгасан дугаар хариу өгөхгүй байна”
Хэрэглэгчдийн эрх ашгийн удаа дараа хөндөж , үйл ажиллагаагаа бүдүүлгээр явуулсаар байгаа DDishTV харамсалтай нь төлбөр хураамжаа дахин нэмсэн. Хуучин 70000 орчим мянга байсан сарын хураамж дээрээ нэмж 25000-30000 мянган төгрөг нэмэхээр болсон. Гэсэн ч техникийн шинэчлэл нь даанч төлбөр нэмээд байхаар шинэчлэл байсангүй.
Иргэдийн хэлж байгаагаар DDishTV-ийн шинэчлэгдсэн сувгийн дийлэнх нь Урд хөршийн соёлыг сурталчилсан Хятад телевизийн сувгууд бөгөөд өмнө нь гарч байсан олон орны танин мэдэхүйн сонирхолтой сувгуудийг хасч хэрэв нэмэхээр бол дахин “төлбөр төл” гэх зэргээр хэрэглэгчидээ доромжилсон байх юм.
Энэ мэтээр үндэсний хэмжээнд сансрын антеннаар олон сувгийн ТV-ээр үзэгчдэд үйлчилнэ гэж баруун солгойгүй рекламдах DDISH телевизийнхэн хэрэглэгчдээ хохироосон үйлдлүүддээ ганц ч удаа тайлбайр хийгээгүйн дээр 9898-0000,1998 лавлах утсууддаа ч хариу өгөөггүй байна.
DDishTV-ийн 9898-0000,1998 дугаарын лавлах утасууд өнөөдрийг хүртэл дуудуулсаар байгаа ч сүүлийн хэдэн долоо хоногийн турш хариу өгөхгүй байгаа нь хэрэглэгчдийн бухимдлыг ихээр төрүүлж байгаа юм.
Азтай
fact.mn
URL: