“Даам” гарсан “Хаан” банк
“Хуучин хөдөө аж ахуйн” банк нэрээрээ ядарсан малчдын хоттой хэдээр тоглож томорсон “Хаан” банк “Даам” гарч тавагтай хоолноос тоншдог болчихож. “Танд ойрхон, түмэнд итгэлтэй” гэж уриалагхан загнах ч угтаа итгэж болохгүй гэдгээ сануулаад байх шиг.
“Хаан” банкныхан “хумсалдаг” гэдгийг хэн ч мэднэ. Дансанд үлдсэн задгай мөнгө, картанд байгаа дэл сул мянгатууд бол бүр ор сураггүй алга болчихдог. Хайччихсан гэдгийг “Хаан” банкныхан л мэдэх байх…
За энэ ч яахав иргэд тэр бүр ганц хоёр зуу, нэг хоёр ширхэг мянгатын дэвсгэрт дээр хэрүүл хийгээд явдаггүй болохоор бутархай мөнгөний булхайг нь тооцхоо больё. Харин хумсалсаар хумсалсаар хулгай нь дэнэдэж сүүлийн үед иргэдийн данснаас их хэмжээний мөнгө алга болох явдал “Хаан” банкны харилцагчдын дунд гарсаар байгаа гэнэ.
Учир нь саяхан нэгэн хэрэглэгчийн данснаас мөнгө дутсан бөгөөд эрэл сурал болсоны эцэст мөнгөө олж авчээ. Мөнгө нь дутсан хэрэглэгч нэлээдгүй хөөцөлдсөний эцэст өнгөрсөн сар буюу хоёрдугаар сарын 20-ны өдөр Хаан банкны 6-р Бичил хорооллын салбар дэхь теллер нь С.Катя гэх хүнд 350 мянган төгрөгийг гаргаж өгсөн болохыг тогтоосон байх юм. Чухам яагаад мөнгийг нь өөр хүнд өгсөн болон овог нэр, хүйс, регистер нь хүртэл өөр байхад мөнгийг гаргасан нь сонин байгаа юм. Мэдээж хэрэглэгчийг одоогийн байдлаар хохиролгүй болгоод байгаа ч дээрх асуудлыг тодруулах гэсэн сэтгүүлчийн асуултаас бултаж лавлах утсаа таслах, хэвлэлийн төлөөлөгч байхгүй гэх зэргээр хүнд суртал гаргажээ.
“Даам” гарсан “Хаан” банк үүнтэй адилхан олон ч булхай үйлдэж 100 саяын луйвар хийсэн тухай яриа хүртэл байдаг.
Дээр нь тус банкинд зээл гаргасан хүн бол өр барагдтал жинхэнэ дарамтанд амьдардаг гэдгийг зовлон нэгтэй зээлдэгчид дуу нэгтэй хэлэх биз. Тухайн сарынхаа зээлээ төлчихсөн байхад л хэрэглэгчийн зээлийн дансанд мөнгөний үнэр гарвуу үгүй юу зэрэгцээд шавхчихдаг. Энэ мэтээр даварлыг амссан “Хаан” банк иргэдийг хохироодог ч эргээд тооцох хариуцлага гэж байхгүй… Жинхэнэ “даам”
Азтай
fact.mn
URL: