Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга баривчлагдав

395703_100834693434226_1995554331_n[1]

Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргыг хууль хяналтын байгууллагаас өнгөрсөн даваа гаригийн үдэш саатуулжээ. Прокурорын байгууллагын эх сурвалжаас энэ талаар тодруулахад “Түүнийг бусдаас хээл хахууль авсан, авахыг завдсан гэх хэрэгт сэжиглэн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс саатуулах санал гаргасны дагуу Дүүргийн прокурорын II газар, Дүүргийн эрүүгийн хэргийн II шүүхийн шүүгчийн захирамжаар Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан нь үнэн” гэлээ.

 

Харин тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийнхнээс энэ талаар лавлахад “Дарга эзгүй байгаа. Хууль хяналтын байгууллагад саатуулагдсан, эсэхийг мэдэхгүй” гэж байв.

 

Прокурорын байгууллагын өөр нэг эх сурвалж “Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын албан тушаалаа ашиглаж бусдаас хээл хахууль авсан, хахууль нэхсэн гэсэн үндэслэлээр түүнийг саатуулан шалгаж байна. Нэр бүхий компанийн эздээс албан тушаалаа ашиглаж хахууль өгөхийг шаардсан бололтой.

 

Түүнийг саатуулсантай холбогдуулж Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн албан өрөөнд нь болон Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг түүний эзэмшлийн хоёр ч объектод нэгжлэг хийн, хэрэгт ач холбогдолтой нотлох баримт болохуйц зүйлсийг хураан авсан” гэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих