Секс нь тамирчны амжилтанд саад болдог уу?

sports_man05-004Саяхныг болтол эр эмийн ажил нь тамирчин хүний спортын амжилтанд сөргөөр нөлөөлдөг хэмээн үзэж, тамирчдад тэмцээний үеэр сексдэхийг хатуу хориглож байв. Түүгээр ч үл барам тамирчдад сексдэх бололцоо олгохгүйн тулд гэр бүлээс нь тусдаа байрлуулан дасгал сургууль хийлгэдэг байжээ.

Ялангуяа боксын тамирчдыг тэмцээнд орохоос нь зургаан долоо хоногийн өмнөөс хурьцлын ажлыг бүрмөсөн зогсоодог байв. Харин хөл бөмбөгчдөд тэмцээний урьд шөнө хурьцал үйлдэхгүй байхыг хатуу сануулдаг байжээ.

Гэтэл сексдэх нь тамирчин хүний эрч хүчийг бардаг гэж үнэн үү?… гэсэн асуудал сүүлийн үед гарах болжээ. Өнөө үед эмч нар эр эмийн ажил маш их хүч зарцуулдаг учир тамирчдын амжилтанд сөргөөр нөлөөлдөг гэдгийг алдаатай буруу бодлого хэмээн үзэх болжээ. Сексийн хамгийн өндөр идэвхтэй хүмүүс гэхэд л бэлгийн ажилд цагт ердөө л 250 калори зарцуулдаг аж. Тэгвэл нэг удаа сексдэхэд үргэлжлэх хугацаа нь таван минут хэртэй болдог байна. Гэтэл хүн таван минутад 25 калори л алддаг ажээ.

Орчин үеийн эрдэмтдийн үзэж буйгаар тамирчныг ганц шөнийн сексийн харьцаа бус харин маргааш яаж хожигдохгүй тоглох вэ гэж хэт санаа зовон санааширч нойргүй хоносноосоо болдог хэмээн дүгнэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих