Зөвшөөрөлгүй худгийг хаах шийдвэрийг гаргажээ
Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт үйл ажиллагаагаа явуулдаг “Алтайн Хүдэр” ХХК нь зөвшөөрөлгүй газраас худаг гарган их хэмжээний ус ашиглаж байна хэмээн нутгийн иргэд гомдол гаргасны учир аймгийн засаг дарга энэхүү зөвшөөрөлгүй худгийг хаахыг үүрэгджээ.
Уг хэрэгтээ “Алтайн Хүдэр” ХХК нь Бугат сумын нутаг Майхан толгой гэх газар худаг гаргахаар зөвшөөрөл авсан боловч Уртын голын урсгал дунд худаг гарган өөрийн дураар ашиглаж байсан байна.
Ч.Мөнхбат
URL: