Солонгос эмч нар 60 настай Ганбуушийг 25 настай бүсгүй болгон хувиргаж,дэлхийг гайхшруулахаар ажиллаж байна
Далай ламын “Хүн хэзээ ч үхэхгүй юм шиг амьдардаг. Тэгээд хэзээ ч амьдраагүй юм шиг үхдэг” гэж хэлсэн алдартай үгийг хэлэх дуртай Гамбууш бүхэл насныхаа мөрөөдлийг биелүүлж, 58-тайдаа Тайландад хүйс солиулах мэс ажилбарт орсон.
Дараа нь тэрээр уул уурхайн салбарт ажилладаг гуч гаруй залуучуудын хандивласан мөнгөөр хөх хийлгэж, төгс эмэгтэй болох мөрөөдөлдөө хүрээд байгаа. Гэвч залуу насандаа ад үзэгдэж, “манин, гомо” гэх зэргээр хавчигдаж шахагдаж явсан энэ хүн төгс сайхан эмэгтэй болохын төлөө дахиад л тэмцэж эхэлсэн гэнэ.
Тэрээр БНСУ-ын “WONJIN BEAUTY MEDICAL GROUP”–ээс зохион байгуулсан фото моделийн тэмцээнд оржээ. Дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг 300 орчим хүмүүсийн дунд зарласан фотомоделийн шалгаруулалтад оролцсож, эцсийн шатанд шалгарч, шилдэг зургаан оролцогчийн нэгээр тодорсон гэнэ.
Энэхүү тэмцээн Сөүл хотноо 14 хоног үргэлжилсэн бөгөөд тачаангуй төрх, хөл, биеийн ерөнхий харьцаа болон өөрийгөө илэрхийлэх ярианы чадвар зэрэг үзүүлэлтээр шалгаруулсан байна. Шилдэг оролцогчоор шалгарсан Н.Ган-Од хатагтайг нүүрэнд одоогоор гоо сайхны таван төрлийн мэс заслыг үнэ төлбөргүйгээр хийлгэх эрхээр шагнажээ. Ингэснээр Ганбууш “WONJIN BEAUTY MEDICAL GROUP”-ийн нүүр царай болж байгаа гэнэ.
Одоогоор Н.Ган-Од хатагтай шинэ төрхөө хүлээн Солонгосын баячуудын хороолол гэгддэг Ганнам дүүрэгт амьдарч байгаа аж. Өнгөрсөн жил бүх шүдээ авахуулж, смайл шүд суулгуулсан Ган-Од энэ удаа нүүрнийхээ арьсыг татуулж, нүднийхээ сул унжсан зовхийг хасуулж, уруулын хэлбэрийг дахин өөрчлөж, селикон суулгах гэх мэт хагалгаанд орох юм. Тавин найман насандаа хүйсээ солиулж, тавин ёсон насандаа хөх суулгуулсан энэ зоригтой бүсгүйг Солонгос эмч нар бүрэн өөрчилж, 60 настай ч 25 настай бүсгүйн дүрд хувиргахаар ажиллаж байна.
Түүний мэс засалд эмч нар онцгой анхаарал тавьж байгаа бөгөөд “60 настай эмэгтэйг 25 настай бүсгүйн дүрд хувиргасан. Энэ 60 настай эмэгтэй өмнө нь эрэгтэй хүн байсан” гэдэг мэдээлэл, Ган-Одын зураг хөрөг Солонгос эмч нарын мэргэжлийн ур чадварыг дэлхий нийтэд гайхуулах болно гэдэгт тэд итгэлтэй байгаа аж. Тэр ч бүү хэл Ган-Одын үлгэр шиг түүх, хар дарсан зүүд шиг амьдрал, гэнэтийн их өөрчлөлт, шантаршгүй зориг тэвчээр, хэзээ ч нугарч бөхөөгүй итгэл найдварын тухай сонссон Солонгосчууд түүний амьдралаас сэдэвлэсэн кино хийх санал хүртэл гаргажээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
anagaahiin salbart huvi nemer oruulj turshilt bolj baigaad bayr hurgie.hund heregtei zuil hiih heregtei shuu dee