“Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл” байгуулагдлаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шийдвэрлэн гаргасан зорчих хэсэг болон явган хүний зам дээр худалдаа, үйлчилгээ явуулаж буй аж ахуй нэгж, иргэнд хариуцлаг тооцох тухай үүргийг дүүргүүдийн удирдлагуудад өгчээ. Уг хоригийг тавих болсон шалтгаан нь зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой гэнэ.
Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журмаар дүүргийн Зассаг даргын дэргэдэх “Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл” байгуулан ажиллах гэнэ. Энэхүү зөвлөл нь Мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт шалгалт хийх бөгөөд үүргээс зөвшөөрөгдсөн цэгээс бусад нийтийн эзэмшлийн гудамж, талбайд худалдаа үйлчилгээ эрхэлсэн тохиолдолд захиргааны хариуцлага хүлээлгэх ажээ.
Ч.Мөнхбат
URL: