Генийн түвшинд ДОХ-ын вирустэй тэмцэх боломжтой

143568e0729a71bcb785987c6b2ec551_LСӨҮЛ. /Ёнхап/. Генийн түвшинд ДОХ-ын вирусийг хүний дархлалын эсэд нэвтрэхээс хамгаалах эмчилгээний аргыг нээжээ.

АНУ-ын Пенсильванийн их сургуулийн судалгааны баг ДОХ-ын халдвараар өвчилсөн хүний “Т” эсээс “CCR5” генийг зайлуулсны дараа хүний биед эргүүлэн хийхэд уг эс эргэж халдвар авалгүй тэсвэртэй байж чадсан байна. “CCR5” ген нь ДОХ-ын вирус эсэд довтлох гол зам болдог байна. Судалгааны баг 2009 оны тавдугаар сараас долдугаар сарын хооронд сонгож авсан өвчтөний биеэс 10 тэрбум “Т” эс авч “CCR5” генийг зайлуулан биед буцааж суулгахад ДОХ-ын вирусийн хэмжээ багасаж, эсрэгээр “Т” эсийн тоо нэмэгдэж байсан байна. Уг судалгааны эхний шат дууссан ба цаашид 10 жилийн турш тандалт судалгаа хийх аж.

А.Цацралт


URL:

Сэтгэгдэл бичих