“Багш нарын цалин” нэмэгдэх нь бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлөх учиргүй

5559371500f94634big

 

Өнөөдөр манай улсын иргэдийн амжиргааны түвшин маш доогуур байгаа. Энэ нь цалин хөлстэй холбоотой аж. Хөдөлмөр эрхэлж буй иргэд цалингаас цалингийн хооронд амьдарч байгаа ба сүүлийн үед юмны үнэ нэмэгдэх болсон нь нийгэмд санхүүгийн хүнрэлийг бий болгоод буй. Учир нь бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд байдаг боловч цалин хөлсний үнэ огт нэмэгдэхгүй бөгөөд тэрхүү үнэ нь нэмэгдсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах хэрэглээгээ хангахад сарын цалин нь хаанаа ч хүрэхгүй байгаа юм. Он гарсаны дараа тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг бага хувиар нэмсэн. Гэхдээ нэмлээ гээд нэх шалисан юмгүй байгаад иргэд бухимдалтай хандаж буй юм.

 

Түүнчлэн хамгийн хариуцлагатай, өндөр мэдлэг боловсрол шаардагддаг мэргэжлийн нэг болох багш нарын цалин нэмэгдэхгүй хэвээр байсаар буй. Багш нар хүүхдийн хүмүүжил болоод мэдлэг боловсролд ихээхэн анхаарал хандуулж ажилладаг нэгэн. Харин тэдний авч буй цалин нь хийсэн хөдөлмөрөөсөө бага байгаа аж. Нэг ёсондоо багш нарын хөдөлмөрийг үнэлж чадахгүй хэрэг. Цэцэрлэгийн багш нар ч мөн ялгаагүй өндөр хариуцлага хүлээж ажилладаг байна. Тэднийг загинаж, донгодох хүн олон. Хүүхдээ зөв хүмүүжилтэй, боловсролтой нэгэн болгох гэж цэцэрлэг сургуульд явуулдаг. Харин тэднийг зөв хүн болж төлөвшихөд нь багш нар хамгийн их тусалдаг атал тэднийг ажлаа сайн хийдэггүй гэх мэтээр загинаж арга хэмжээ авхуулна гэх зэрэг болчимгүй үг хэллэг, үйлдэл гаргадаг хүмүүс бол эцэг эхчүүд. Эцэг эхчүүд ч гэсэн өөрсдөө ажил хийж цалин авдаг атал багш нарыг хүн чинээ тоохгүй байгаа нь илт ажиглагдаж байна.

 

Тэгвэл Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос удаа дараа шаардлага хүргүүлсний дагуу Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн Үндэсний гурван талт хороо өчигдөр хуралдсан байна. Хуралдаанаар эхний ээлжинд цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх талаархи асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхээр бэлтгэл ажил хангах чиглэл гаргасан байна. Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн Үндэсний гурван талт хороонд МҮЭХ, Засгийн газар, ажил олгогч эздийн холбооны төлөөлөл багтдаг бөгөөд энэ хороог Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав ахлан ажилладаг юм.

32_6b3e10b8c7eec6a83acb0b88bfd56b98020006cc

МҮЭХ-оос эмч, багш зэрэг зарим мэргэжлийн цалинг нэмэгдүүлэх талаар Үндэсний гурван талт хороонд шаардлага хүргүүлээд байгаа юм байна. Тиймээс багш нарын цалин нэмэгдэх магадлал бий аж. Угтаа бол багш нарын цалинг нэмэхэд асуудал байхгүй билээ. Өнөөдөр бараа бүтээгдэхүүний үнэ хурдтай өсч байгаа энэ үед тэдний цалин хаанаа ч хүрэхгүй байгаа юм.  Нэг ёсондоо Бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэ тариф өсч, иргэдийн цалин, тэтгэвэр, тэтгэмжийн бодит худалдан авах чадвар дордож байна. Гэхдээ ганц багш гэлтгүй бусад мэргэжлийн цалин хөлсийг нэмэх шаардлага нийгэмд зайлгшүй бий болоод буй юм. Түүнчлэн цалин нэмэгдэх сургаар бараа бүтээгдэхүүний үнэ дагаж нэмэгддэг.

 

Энэ нь наймаачдын шуналаас болж буй үнийн хөөрөгдөл бөгөөд хэрэв цалин нэмэхэд бараа бүтээгдэхүүний үнэ дагаж нэмэгдвэл цалин нэмсэний ашиг гарахгүй болно. Тиймээс өнөөдөр бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулж, үнийг хянаж байх хэрэгтэй юм. Өнөөдөр манай наймаачид ямар ч хяналтгүй өөрсдийн дураар үнийн хөөрөгдлийг бий болгосоор байгаа ба тэдний хэт их шунал эдийн засагт сөргөөр нөлөөлж буй. Багш нар болон бусад мэргэжлийн цалин хөлс нэмэгдэхэд бараа бүтээгдэхүүний үнэ өөрчлөгдөх учиргүй билээ. Үүгээр ч зогсохгүй нийгэмд банкны зээл аваагүй хүн гэж үгүй болоод буй. Багш нарч мөн ялгаагүй өрөнд орсоор л байгаа юм. Ингээд банкны зээл авч сарынхаа цалингаар төлөх болно.

 

Гэтэл өнөөх цалин нь зээлдээ ихэнх хувь нь яваад үлдсэн хэдэн төгрөгөөр дараагийнхаа цалин хүртэл гүрэлзэх болно. Хэрэглээгээ танаад ч тэрхүү үлдсэн мөнгө нь хаанаа ч хүрэхгүй аж. Тиймээс хөдөлмөр эрхлэгчдын цалин хөлсийг нэмж бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах нь зайлшгүй хийх ажлын нэг болоод байна.

 

Ч.Гэрэлтуяа

URL:

Сэтгэгдэл бичих