Дахин төлөвлөлтөнд орсон газраа өгсөн айлууд түрээсийн байранд орж болно
Гэр хорооллыг дахин төлөвлөлтөд тодорхой газруудыг нэрлэн гэр хорооллын айлуудыг нүүлгэж газрыг нь чөлөөлүүлсэн. Тэр даруйдаа Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан Засгийн газар “11 “11 төв”-д ажиллахдаа газраа чөлөөлсөн айлуудыг түрээсийн орон сууцад байрлуулж болох талаар дурьдлаа.
Тийм орон сууцыг зөвхөн төр хариуцахгүй бөгөөд хувийн хэвшилтэй хамтарч ашиглалтад оруулснаар дахин төлөвлөлтөд орсон иргэд энэ байранд орж тодорхой хугацааны дараа хувьдаа шилжүүлж авч болохоор зохицуулах ажээ.
Иймэрхүү түрээсийн орон сууцыг Голланд, Тайланд зэрэг орнуудад түгээмэл ашигладаг бөгөөд манай улсад гэр хорооллын дахин төлөвлөлтөд орсон айлуудад ашиглах бүрэн боломжтой аж.
Ч.Мөнхбат
URL: