Үхэл зөгнөж зориг шаардсан манай хөдөөгийн гүүрнүүд

2012-07-28-11.58.063-600x450

 

Хөдөө орон нутагт байршилтай хамгийн аюултай гүүрнүүдийг ЗЦГ-ын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Энхтөр хурандаа ард иргэдэд танилцууллаа. Тухайлбал,

1. Баруун урт сумын 1-р багт орших гүүрний баруун үзүүр

2. Хотонт сумын төвөөс зүүн урагш 1.5 км-т Цагаан сүмийн голын гүүрний хойд тойруу

3. Мөн Баруун урт сумын 7-р багт орших гүүрний зүүн баруун үзүүр

4. Сайншанд сумын 3-р баг төмөр замын зүүн гарам орчмын гүүрийг хамгийн аюултай гэж судлаачид үзсэн байна.

Эдгээр гүүрнүүд дээр сүүлийн 3.5 жилд 59 осол, хэрэг гарсан ба нийт 51 хүн гэмтэж 19 хүн нас барсан байна. Энэ нь нэг гүүрэнд 10 осол, 9 хүний гэмтэл, 4 хүн нас барсан гэсэн үг юм. Мөн орон нутгийн хөдөөгийн замын хамгийн их осолтой, нас барсан хүний тоо болон бусад үзүүлэлтээр тэргүүлэх болсон 10 байршлын тавыг нь танилцуулья.

1. Төв аймгийн Лүн сумын Цагаан хөтөлийн 135-150 дахь км 15 км газарт 120 осол бүртгэгдсэн.

2. Баянчандмань сумаас Хар хошуу хүртэлх УБ Дарханы 60-74 дэхь км-т 14 км газарт 154 осол.

3. Төв аймгийн Аргалант сумаас Уушгийн хөтөл, Баянцогт сум, Галзуу харын худаг УБ-Өв-Ар чиглэлийн 35-67 дахь км-т 32 км газарт 125 тохиолдол бүртгэгдсэн.

4. Баян сумын Хоолтын даваа 9-р зөрлөг 24 км газарт 64 тохиолдол

5. Эрдэнэ сумын нутаг Баян даваа, ШавартайУБ-Багануур дүүргийн чиглэлийн 50-68 дахь км-т 18 км газарт 68 осол бүртгэгдсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих