Буудал уу? Бие засах газар уу?
Нийслэлийн төвийн гэгддэг Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд байдал үнэндээ ийм л байна. 32-ын тойргийн автобусны буудлыг тойрсон хог шороо, хүний ялгадас хэрээс хэтэрчээ. Хорооны иргэд шинэ жил болон сар шинийн өмнө орчноо цэвэрлүүлэх хүсэлтээ албанынханд хүргүүлж байсан ч одоог хүртэл чимээгүй таг байгаа гэнэ.
Хаврын урь ороод гадаа сайхан байгаа ч тухайн газарт байдал эсрэгээрээ. Автобусны буудлыг тойрсон хүний ялгадас дээр хальтирч унах дөхнө. Мөн үнэр нь хамар цоргиж удаан зогсох аргагүй. Одоо тэр хавийн айлын гэрт хүртэл шээсний үнэр нь ханхалах болсон байна. Нийслэлийн иргэдээ цэвэр орчинд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлнэ хэмээн ярьдаг хотод “жорлон”- той андуурмаар автобусны буудал олон байна. Тиймээс энэ газрыг анхааралдаа авч яаралтай цэвэрлэх арга хэмжээ авах хэрэгтэй байна.
URL: