Татвар төлөгчдөөсөө бадар барьсан засаг хоёр сайдаараа туг тахина

засгийн газарТатварын ерөнхий газраас томоохон тагвар төлөгчиддөө хандаж албан бичиг нлгээжээ.
Утга нь татвар төлдөг мөнгөө урьдчилаад өгчих боломж байгаа эсэхийг эелдэгхнээр лавлахьш ялдамд улирлаар, хагас жилээр гэхчилэн хугацаа заан үүрэгдсэн нь үнэндээ бол төсөв хүндэрч, төр албан хаагчдынхаа цалинг цагт нь тавих тал дээр асуудал
үүсч улмаар хөгшдийн тэтгэвэр, хүүхдийн мөнгө, оюутны 70 мянгаа өгч дийлэхгүйд хүрсэн гэх яриаг баталгаажуулж байж магадгүй нь.
Тэгээд ч мэргэжилтнүүд энэ онд эдийн засаг дээрдэхгүй, бүсээ улам чангалж амьдрахаас аргагүй хэмээн оны өмнөөс ярьж эхлэхэд олон хүн тэднийг муу амлалаа хэмээж байсан билээ. Харамсалтай нь энэ бүгд үнэн болж таарав бололтой. Үг өгүүлбэр нь найрсаг, агуулга нь аргадсан шинжтэй эл захидлыг Монголын томоохон компаниуд толгой дараалан авсан эсэхийг мэдэхгүй ч төсвийн орлогыг бүрдүүлдэг үндэсний болон хамтарсан хэд хэдэн компанийн мөнгө санхүүг нь мэддэг хүмүүс рүү утас цохин тодруулахад энэ мэдээллийг үгүйсгэсэнгүй. Гэхдээ бас ил гаргаж тод томруунаах дэлгэхийг хүсэхгүй байгаагаа ч дуулгав.

Тэгэхээр гадуур яриад байгаа төсөв хүндэрсэн,  эдийн засаг муудаж элгээрээ хэвтэхэд ойртсон тухай яриа сөрөг хүчнээс тараагаад буй бор шувуу төдийхөн ч бас биш бололтой юм. Шинэчлэлийн хэмээн өөрсдийгөө өхөөрдсөн Н.Алтанхуягийн танхим 1991 оноос хойш ажилласан үе үеийн засгийн газраас хамгийн баян нь. Тэд төсвийн долоон их наядаас гадна түүнтэй дүйх хэмжээний хөрөнгө мөнгө захиран зарцуулж, засгийн нэрийн өмнөөс эргэлдүүлсэн чөнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн эасагт мөнгөний  хаялга  мэдрэгдсэнгүй. Засгийн газар инфляцийг дээш дэгдүүлж хөөргөж алдах тухай яриа хөөрөө байхгүй нэг оронтон тоонд нь яс барина хэмээв ам гаря байв. Гэвч одоогийн байдлаар имфляци 12 хувьд хэдийнээ хүрчихээд байгаа. Мөн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг чимээгүй нэмнэ хэмээн хөгшдийн хөхийг хавдтал хүлээлгэчихээд амсуулах төдийгөөр аргалсан. Засгийн газрын сарвайсан хорь гаруйхан мянган төгрөг зах зээл дээрх цахилж одсон үнийн өсөлтийг гүйцэх байтугай бараадах ч үгүй хоцорлоо. Оны эцсээр төрийн албан хаагчдьш цалинг нэмэх сураг байгаа. Гэвч дуулдаж буйгаар найм орчим хувиар л өсөх бололтой юм. Ийм хэмжээгээр нэмэгдүүлэхээр энэ оны төсөвт суулгасан гэхээр үүнээс илүү өснө гэж хулээгээд ч нэмэргүй.
Тэгээд ч төрийн мөнгөний авдар хоосорч, тээр доор ёроол нь харагдаад эхэлсэн тухай хүмүүс зүгээр ч нэг яриагуй бололтой юм. Үүнийг ердөө хэдхэн тоогоор баталж болно. Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн долоо хоногт танилцуулсан 2014 оны эхний сарын Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдлын мэдээлэлд улсын нэгдсэн төсвийн тэнцвэржуүлсэн тэнцэл 64.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан тухай дурдсан байгаа. Энэ алдагдал нь төсвийн зарлагын өсөлт орлогоосоо давж гарсантай холбоотой хэмээн статистикчид онцолжээ. Он гарсаар манай   эдийн засгийн  үзүүлэлтэд  өссөн дүнтэй өөдрөг зүйл тун ховор. Үнэ нэмэгдэж, инфляци өссөн гэхчилэн ард түмний амьдралд сайнаар бус саараар нөлөөлөх зүйлс л арвин. Тухайлбал, өнгөрсөн сард улсын нэгдсэн төсвийн орлогын 84.8 хувийг татварын орлого. 15.2 хувийг татварын бус орлого эзэлсэн байна. Гэхдээ төсөвт мөнгө болж орж ирдэг татварын орлого багасчээ. Яг яс тоогоор хэлбэл татварын нийт орлогоөмнөх оны мөн үеэс 0,6 тэрбум төгрөгөөр буурсан байна. Нэгэнт төсөвт орж ирэх орлого буурахаар цалин тэтгэвэр гэхчилэн буцааж тараадаг мөнгө хомсдох нь тодорхой.
Хэдийгээр энэ бүгдийг дэлхийн зах зээлийн ааш аяг, гол нэрийн экспортын түүхий эдийн эрэлт, нийлүүлэлт гэхчилэн олон зүйлээс хамаарсан хэмээн хаацайлж болох ч гол буруу Засгийн газрын боддого, зарцуулалтад тавих хяналт байхгүйтэй холбоотой гэдгийг засагчид анхааруулж байгаа юм. Учир нь Н.Алтанхуягийн Засгийн газар захирч зарцуулах хөрөнгийн хэмжээгээрээ өмнөхүүдээсээ үлэмж баян. Татвараар цуглах төсвийн царай харахгүй гаднаас залж ирсэн бондын хөрөнгө гэж ойгүй их байна хэмээн хөөрч байв. Гэвч шинэ баяны цээж өвчтэйн зовлонг эдэлж буй энэ Засгийн газар байгаа баахан мөнгөө хааш нь өгөхөө мэдэхгүй байна хэмээн шоудаж, задаргаагүй төсөв оруулж загнаж байгаад тэрбум тэрбумаар нь хөрөнгө тавиулдаг ч үр өгөөж нь яаж гарсныг шинэ тавьсан зам, хотын хэдэн уулзвараас өөр энэ гээд үзүүлэх зүйлээр маруухан л суугаа. Тэгээд ч эдгээрийг нь төрөөс, төсвөөс биш, босгосон бондоосоо санхүүжүүлсэн учраас ухаан зарж хийсэн ажил гэхэд бэрх.
Н.Алтанхуягийн Засгийн газар эдийн засгийн бодлогогүй ажиллаж ирснийг олон хүн шүүмжилдэг. Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн сонинд өгсөн нэгэн ярилцлагадаа “Энэ Засгийн газар эдийн засгийн бодлогоо зангидаж чадсангүй. Эдийн засгийн бодлогыг зангидна гэдэг бол тухайн үед тулгарсан гол асуудлыг олоод зангилааг нь тайлахад хүчээ төвлөрүүлэх ёстой юм.
Ингэж чадсангүй. Сайдууд нь салбар бүртээ тус, тусдаа сайн дурын уран сайханчид гэдэг шиг л гоцлол дуу дуулсаар байгаад хөрөнгө мөнгөө үрэн таран хийж, нэр нь жаахан бүдгэрч байна. Үүн дээр Засгийн газрыг буруутгахаас өөр арга байхгүй. Хоёрдугаарт, “Чингис” бондын мөнгийг үр ашигтай зарцуулж болох байсан. Гаднаас зээл авахын гол утга учир бол тухайн зээл авсан мөнгөө маш түргэн хугацаанд үр ашгаа өгөх эргэлтэд оруулаад түүнээс олсон ашгаараа өрөө төлөх байдаг. Гэтэл одоогийн бондын хөрөнгийг шууд үр ашиг өгөхгүй салбар руу голчлон чиглүүлсэн учраас зээлийн төлбөр нь эргээд бусад салбар дээр дарамт болж хоцорч байна” хэмээн шүүмжилсэн байсан..
Бодлогоо зангидаж чадаагүй Засгийн газраа эрх баригчид цаг үргэлж хамгаалж ирсний балаг ч бас үүнд нөлөөлсөн. Уг нь өмнөх Засгийн газруудыг бодвол Н.Алтанхуягт эдийн засгийн салбартаа голлох хоёр ч яамтай. Сангийн бодлогыг нь атгадгаас гадна эдийн засгийн хөгжлийг нь хөтлөх гол бодлогыг боловсруулах үүрэгтэй яам хүртэл байгуулсан. Харамсалтай нь аль аль нь үүргээ тааруухан биелүүлж эцэстээ төрийн мөнгөний авдар хоосорч, татвар төлөгчдөөсөө бадар барихад хүрчээ. Байдал ингэтлээ дордсоныг АН дотроо ч бас чамгүй олон удаа хэлэлцэж, гарц хайж байгаа гэсэн. Гэхдээ олсон гарц нь Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нараар туг тахиж гарзын үүдээ хаахаар шийдсэн сураг байгаа. Үүн дээр Сангийн.сайд Ч.Улааныг нэмэх байх гэсэн яриа хөөрөө ч дуулдсан. Гэхдээ хоёр гуравхан сайд солиод сайжирчихдаг бол сайн л байна. Нэгэнт байхгүй бодлогыг нэг хоёр хүний халаа сэлгээгээр нөхөж, үлдсэн хугацаанд үлэмж амжилт олчихно хэмээн найдах ч харганын ноос түүж эсгий хийгээд хүүдээ шинэ гэр төхөөрч өгөхийн үлгэр л болох байх даа. Харин түүний оронд үндэсний үйлдвэрлэгчдээ өөд татаж, баялаг бүтээгчдээ дэмжин, байгаа мөнгөө тараахдаа ч нам харгалзан нааш цааш гэхээргүй нэг үгээр дорвитойхон бодлоготой болох хэрэгтэй юм.

 

 

Н.САРАНГЭРЭЛ


URL:

Сэтгэгдэл бичих