С.Далхаасүрэн: “Арслант”, “Их монгол” архины үйлдвэрийг зогсоосон

арслантДөрвөн иргэн архинд хордож хүн нас барсан байх магадлалтай хэмээн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хэд хэдэн
архинаас шинжилгээ зарим архины үйлдвэруудэд шалгалт хийж эхэлсэн. Энэ талаар МХЕГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Далхаасүрэнгээс тодрууллаа.
-Архинд шиижилгээний дүгнэлт гарсан уу?
-Нас барсан дөрвөн хүн уусан байж магадгүй гэсэн архинуудын лабораторийн шинжилгээний хариу гарсан. “Арслант”, “Их монгол” ” архинуудын хувьд дотроо үртэс хялгасын механик хольцтой зэрэг шаардлага хангахгүй зүйл байна. Тухайлбал 0.5 литрийн шилтэй архин дээр 0.75 литр гэсэн бичиглэлтэй, мөн “Чин толгой” компанид үйлдвэрлэв гэсэн байхад зарим дээр нь “ХХК” компанид үйлдвэрлэв гээд биччихсэн. Мөн “Спирт бал бурам” ,”Жем интернэйшнэл” гээд өөр хаягтай шилэнд савласан байсан. Гаднаа 37 градус гэж бичсэн мөртлөө доторх архи нь 31 градус байсан зэрэг нь тогтоогдоод байна
-”Арслант” архины зөвшөөрөл цуцлагдсан байсан гэсэн?
-”Арслант” архины зөвшөөрөл 2007 онд цуцлагдсан байсан. Энэ архийг “Чин толгой” компаниин нэрийг ашиглан үйлдвэрлэж байсан нь тогтоогдсон. Тиймээс манай байгууллага. цагдаагийн албан хаагчидтай хамтарч үйлдвэрлэж байсан газрыг нь лацдаж архинуудыг нь хурааж авсан. Ннйслэлийн хэмжээнд байгаа бүх архины үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийж байна. Хараахан дуусаагүй. Бид шалгалтын талаарх нэгдсэн мэдээллийг удахгүй өгнө.

 

С.УЯНГА


URL:

Сэтгэгдэл бичих