Хэнтий, Дорнод, Сүхбаатарт чоно, тарвага агнахыг 3 жилээр хориглов

123427b0e6cf7cabigБайгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2014 оны 2-р сарын 25-ны өдөрт тушаал гаргаж, агнуурын зарим амьтдыг агнах, түүхий эдийг түүж бэлтгэх, экспортлохыг түр хугацаагаар хориглолоо.

Сүүлийн жилүүдэд шар үнэг, хярс үнэг, тарваганы тоо толгой багасч байна. Эдгээр амьтан нь бэлчээрийн хөнөөлт мэрэгчдийг өсөх үржихээс сэргийлдэг. Тийм учраас бэлчээрийн хөнөөлт мэрэгчдийг биологийн аргаар зохицуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор шар үнэг, хярс үнэг, тарвага агнахыг хориглосон хугацааг 3 жилээр сунгалаа.

Мөн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт хууль бус агнуур буурахгүй байгаагийн улмаас тал хээрийн саарал чонын тоо толгой багасч байна. Тийм учраас эдгээр аймагт ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар чоно агнах хугацааг мөн 3 жилээр сунгав. Энэ хугацаанд агнуурын бүс нутгийн менежментийг сайжруулах, агнуурын бүс нутгийг эзэнтэй болгох, чонын тоо толгойг өсгөх арга хэмжээ авах үүргийг аймгийн Засаг дарга нар хүлээжээ.

Монгол орны барагшуны нөөц, тархац хомсдож байна. Монгол Алтайн барагшун нь Барагчин төрлийн оготны бүлийн ялгадасын олон жилийн хуримтлалаас биологийн болон орчны хүчин зүйлийн нөлөөгөөр бүрэлдэн тогтсон байгалийн эрдэс хуримтлал аж. Монгол Алтайн барагшуны нөөц төдийлөн их биш гэдэг нь 2009 онд судалгаагаар тогтоогдсон байна. Барагшун үүсэн бүрэлдэх үйл явц нь хэдэн зуун жилээр үргэлжлэх учраас бага нөөцийг хамгаалахын тулд үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, түүхийгээр гадаад улсад экспортлохыг 5 жилийн турш хориглов. Харин барагшун гадаадад гаргах зөвшөөрөл аваад гаргаж амжаагүй аж ахуйн нэгжийг 2014 оны 5 дугаар сарын 01-ний дотор гадаадад гаргахыг зөвшөөрлөө. Хүмүүс Барагшунг олборлохдоо хад асгыг нурааж тэр орчимд байрших амьтдын амьдрах орчинг сүйтгэн аюул занал учруулдаг аж.

2012-2013 онд байгалийн жамаар унасан халиун бугын түүж бэлтгэсэн 30 тонн ясан эврийг гадаадад экспортолжээ. Увс, Завхан, Төв аймгаас бугын ясан эврийн ихэнхийг түүж бэлтгэдэг аж. Уг нь хуулиар жил бүрийн 3 дугаар сарын 20-оос 6 дугаар сарын 10 хүртэл байгалийн жамаар унасан халиун бугын ясан эврийг түүж, худалдахыг хуулиар зөвшөөрдөг байна. Гэхдээ 2014 оны хавар, зуны улирлын эхэн сард хуурайшилт их байх магадлалтай тул ой, ойт хээрийн түймрээс урьдчлан сэргийлэх, хаврын нөхцөлд амьтны


URL:

Сэтгэгдэл бичих