Улаанбаатарыг ухаалаг болгоход 24 тэрбум төгрөг гэнэ дээ

SONY DSC

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс Ухаалаг төр рүү” санаачилгын дагуу “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг нийслэлд 2014-2020 онд хэрэгжүүлэхээр болсон.
Шинэ зууны хотын хөгжлийн чиг хандлага, технологийн дэвшил, иргэдийн хүсэл шаардлага, бизнесийн орчны өөрчлөлт зэргийг оновчтой шийдвэрлэж захиргааны байгууллагын үйлчилгээг иргэдэд улам ойртуулж, олон шат дамжлага дамжихгүйгээр төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэх цомхон бүтэцтэй, ойлгомжтой дүрэм журамтай, соёлтой шуурхай үйлчилгээтэй ухаалаг хотыг бий болгох зорилготой хөтөлбөрийн хүрээнд Ухаалаг засаглал, Ухаалаг эдийн засаг, Ухаалаг иргэд, Ухаалаг үйлчилгээ, Ухаалаг орчин, Ухаалаг амьдрал гэсэн чиглэлүүдээр хотын үйл ажиллагааг өөрчлөх зорилт дэвшүүлж байгаа гэнэ.
Хөтөлбөрийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
2014-2016 онд Цахимжсан Улаанбаатар, 2015-2018онд Технологижсон Улаанбаатар, 2016-2020 онд Ухаалаг, ногоон, хөгжингүй Улаанбаатар гэсэн шатлалтайгаар үйл ажиллагаа явагдана. Харин хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 24 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гаргасан бөгөөд санхүүжилтийг Улсын төсөв, Орон нутгийн төсөв, Хандивлагч орон, олон улсын байгууллагын зээл, тусламж, Улсын болон хотын бонд, хувийн хэвшлийн хөрөнгө оруултаар шийднэ гэж ажлын хэсэг үзжээ.
Цогц байдлаар Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараахь байдлаар өөрчлөгдөнө.
·         Иргэдэд шударга, шуурхай чирэгдэлгүй, хямд үйлчилдэг хот болно
·         Хотыг ухаалгаар удирдах мэдээлэлтэй болно
·         Авлигагүй, бизнест ээлтэй хот болно
·         Хотын хэмжээнд сайн засаглалыг бүрдүүлнэ
·         Салангид бус, нэгдсэн системтэй хот болно
·         Төрийн үйлчилгээний хурд 50-аас 90 хувь хурдсана
·         Улаанбаатар хотод бизнес чвуулах зардал 20-оос 50 хувь хямдарна
·         Гэмт хэргийн гаралт 20-оос дээш хувиар буурна
·         Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны үр ашгийг салбар бүрт 10-аас 100 дахин нэмэгдүүлнэ
·         Иргэд 200-аас олон төрлийн үйлчилгээг нэг цонхоор авдаг болно
·         Нээлттэй мэдээллүүдийг иргэн бүрт хүргэх суваг бий болгоно
 24 тэрбумаар Улаанбаатарыг ухаалаг болгох хөтөлбөр хэлэлцэгдэжээ

URL:

Сэтгэгдэл бичих