Ам долларын ханш өсөх нь Н.Алтанхуяг Н.Золжаргал нарт хамаагүй

bb060b11e0d6d15coriginal

Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг ээлжит мэдээллээ хийлээ. Тэрбээр өчигдөр болсон “30 минут”-ын уулзалтдаа Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргалын хамт хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм. Тэдний мэдээллийн гол агуулга нь сүүлийн өдрүүдэд өмнө нь байгаагүйгээр чангарч байгаа ам.долларын ханшийн өсөлт байлаа. Өнөөдрийн байдлаар валют арилжааны төвүүдэд нэг ам.долларыг 1788 төгрөгөөр аваад 1793-аар зарж байна. Гэхдээ цаг, минутаар өөрчлөгдөж байгаа учраас 1793 гэдэг тоо тийм ч удаан тогтвортой байх баталгаагүй байгаа. Гадаад валютын ханш огцом өссөн энэ өдрүүдэд Засгийн газрын тэргүүн Монголбанкны төлөөл лийг урьж, сэтгүүлчдэд мэдээлэл өгүүлсэн нь талархууштай зүйл болсон ч тэдний аль аль нь тодорхой мэдээлэл өгч чадсангүй.

Товчхондоо, ам.долларын ханшийн энэ огцом өсөлтийг Засгийн газраас ч тэр, Монголбанкны зүгээс ч тэр онцгойлон анхаарч, ямар нэгэн шаардлагатай арга хэмжээ авч эхэлсэн талаарх тодорхой мэдээллийг өгөхгүй хурлын цагийг дуусгасан. Н.Алтанхуягийн хувьд “ Ам.долларын ханш өсч байгаа нь монгол төгрөгийн үнэ цэнийг улам л нэмэгдүүлнэ. Энэ бол сайн тал. Тэгээд ч хэрэгтэй, хэрэггүй юм гаднаас худалдаж авахгүй байхад л болно” хэмээн асуудалд тун чиг тоомжиргүй хандсан. Түүнчлэн “Валю тын ханшийн өсөлтийг бууруу лахад зөвхөн банк ажиллах ёстой юм биш л дээ. Аж ахуйн нэгж, иргэдэд хандаж хэлэхэд нэн шаардлагатай зүйлээ гаднаас аваад үзэм, чихэр мэтийг авсны хэрэггүй гэж хэлмээр байна” гэсэн нь “Та нар л хэрэгтэй бүх зүйлээ гадаадаас худалдаж авсаар байгаад ам.долларын ханшийг өсгөчихлөө” гэсэнтэй утга нэг өгүүлбэр байлаа. Нэг үгээр бол, иргэд гадаадаас бараа, бүтээгдэхүүн худалдаж авахгүй байвал л ам.долларын ханш буурах нь гэсэнтэй утга нэг зүйл ярьж сууна. Гэтэл үнэндээ гадаад валютын ханшийн өсөлт, түүнээс үүдсэн үнийн дарамтад ард иргэдийг оруулахгүй байх үүргийг хуулийнхаа дагуу Монголбанк хүлээсэн байдаг.
Гэтэл тус банкны ерөнхийлөгч Н.Золжаргал мөн л Засгийн газрын тэргүүнтэй адилхан байр суурьтай байна. Тэрбээр “Ам.долларын одоогийн байгаа нь тэнцвэртэй ханш” гэсэн маш бүрхэг бөгөөд анхаарал татахуйц мэдэгдлийг хийсэн юм. Өөрөөр хэлбэл, ам.долларын ханш 1790 давчихаад байгааг тус банкны зүгээс хэвийн үзэгдэл гэж үзэж байгаа бололтой. Тэнцвэртэй ханш хэмээж байна. Тиймдээ ч ханш бууруулах талаар яаравчлан арга хэмжээ авахгүй, “Гадаад валютын ханш өсөх үе байдаг. Энэ бол эдийн засгийн өөрийнх л жам ёсны хэлбэлзэл” хэмээж байна. “Өнөөдрийн байдлаар манай улсын эдийн засаг яг ямар байдалтай байгааг тодорхой хэлж өгөөч” гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр шал хөндлөн хариулт өгсөн. Тодруулбал, “Сүүлийн гур ван жилд Монголын эдийн засгийн гадаад худалдаа тогтмол алдагдалтай байсан. Нэг сардаа 100-200 сая ам.долларын алдагдалтай явсан. Сүүлийн таван жилд гадаад худалдаа жилийнхээ дүнгээр үргэлж алдагдалтай байж ирсэн.Үүнийг нөхдөг зүйл нь гадаадын хөрөнгө оруулалт. Энэ байдал үргэлжилсээр 2013 онд манай худалдааны гол бүтээгдэхүүний үнэ нэлээд суларсан байлаа. Ялангуяа нүүрсний үнэ сул байсан. Энэ нь өөрөө М онголын эдийн засагт тохиолдсон гадаад нөхцөл байдлын нөлөөлөл. Дотоод нөхцөл байдлаасаа ч шалтгаалсан олон зүйл байсан. Тоймлоод хэлбэл гадаад худалдааны алдагдал их байсан. Экспортоо сайн дэмжээгүй. Зөвхөн алт тушаалт гэхэд л жилдээ гурван тонноор буурсан байсан. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2012 оны сүүл үеэс буурсан зэрэг нь ийнхүү эдийн засагт ачаалал өгсөн. Гэхдээ 2014 оны эхний хоёр сарын эдийн засгийн үзүүлэлтийг авч үзвэл нааштай мэдээллүүд харагдаж байгаа. Жишээ нь, 2013 оны эхний хоёр сард гадаадын шууд хөрөнгө оруулалт 214 сая ам.доллар байсан бол 2014 оны хоёрдугаар сарын байдлаар 280 сая ам.доллар болж өмнөх жилийнхээс өссөн дүн гарч байгаа.

2014 оны нэгдүгээр сарын худалдааны тэнцлийг сүүлийн 30 сард үзэгдээгүй тэнцвэртэй худалдааг хийж үзлээ. Нэг үгээр хэлбэл М онгол улсын экспорт, импортын бараа ерөнхийдөө тэнц вэртэй болсон гэсэн үг. Одоо валютын орох урсгал маань өмнөх жилтэйгээ харьцуулахад нэмэгдсэн байгаа” хэмээсэн. Түүний хэлсэнчлэн хэдийгээр олон жилийн дараа гадагш нь хийж байгаа худалдаа гаднаас оруулж ирж байгаа худалдаатай тэнцэж бай гаа ч асуудлын гол гадаад, дотоод худалдаа бус гадаад валютын ханшийн огцом өсөлт юм. Ам.доллар 1795-д хүрч байгаа нь сүүлийн хорин жилд байгаагүй өсөлт гэдгийг эдийн засагчид хэлж байгаа. Энэ бол маш өндөр өсөлт бөгөөд цаашид өссөөр байвал бензин, шатахуун гээд нэн шаардлагатай бүтээгдэхүүнээс гадна өдөр тутмын хэрэглээний бараа, бүтээгдэхүүн гаднаас оруулж ирдэг манай улсын хувьд ам.долларын ханшийн энэ өсөлт нь жирийн иргэдийн амьдралд хэдийнэ сөргөөр нөлөөлөөд эхэлчихсэн. Цаашлаад машин болон байрны зээлээ ам.доллараар хийдэг хүн маш олон байдаг. Т эр бүрт ам.долларын ханшийн өсөлт дарамт болох нь гарцаагүй. Гэтэл энэ огцом өсөлтийг хазаарлах учиртай хамгийн том төлөөлөл болох М онголбанк, Засгийн газрын зүгээс “Эдийн засаг хүндэрч, улаан гэрэл ассан” гэдэгтэй санал нийлэхгүй байгаагаа хэлж байна. Шаардлагатай арга хэмжээ авч, ам.долларын өсөлтийг хязгаарлах эрх бүхий хүмүүс ийм байр суурьтай байхад ойрын өдрүүдэд л лав ам.долларын ханш буурна гэж найдалтгүй болж байна.Өөрөөр хэлбэл, ам.долларын ханш өсөх нь Н.Алтанхуяг, Н.Золжаргал нар хамаагүй. Нэг ёсондоо Монголбанкны зүгээс ойрын хугацаанд тодорхой ар- га хэмжээ авахгүй нь. Ханшийн өсөлт дээр хугацааны хувьд саармагжилт хийх боломжтой” гэж байна. Хэдийгээр ам.долларын ханшийн өсөлтийн эсрэг ийм арга хэмжээ авч хэрэгжүүлж байна гээд гаргаад хэлчих бодит хариултыг Монголбанкны зүгээс өгөөгүй ч валютын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд яаравчлахгүйгээр хэд хэдэн арга хэмжээ авч байгаа аж. Үүний нэг нь алтны нөөцийг нэмэгдүүлэх гэнэ.

Батлагдаад удаагүй байгаа Ашигт малтмалын тухай хуулиар Монголбанкинд тушаах алтны хэмжээ нэмэгдэж байгаа гэсэн таатай мэдээг Н.Золжаргал дарга өгсөн. 2014 онд дунджаар 11.4 тонн алт олборлох төлөвлөгөө гарсан нь валютаар 500 орчим сая ам.доллартай тэнцэж байгаа аж. Мөн “Оюу Толгой” төслийн алтны олборлолтыг М онголбанкинд тушаах хэлэлцээр амжилттай бол вол 1.1 тэрбум ам.доллартай тэнцэх алт М онголбанкинд тушааг дах боломжтой юм байна. Өнөөдрийн байдлаар манай улсын валютын нөөц 2.4 тэрбум ам.доллар байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 40 орчим хувийн бага үзүүлэлт аж. Товчхондоо, М онголбанк болоод Засгийн газрын зүгээс ам.долларын ханшийн өсөлттэй гол тэмцэх арга нь дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж, хэрэгцээгүй зардлаа танахыг л зөвлөж байна. Албаныхныг иймэрхүү байдлаар заавар зөвлөгөө өгөн, байдлыг ажиж суун зуур ам.долларын ханш хэдэд хүрэхийг харах л үлдлээ.М.ӨНӨРЖАРГАЛ


URL:

Сэтгэгдэл бичих