Эрдоган огцрох цаг нь ирэв үү?
Туркийн Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган хүү Билялтайгаа гэртээ байгаа асар их бэлэн мөнгийг өөр тийш нь аваачиж нуух талаар утсаар ярьж буй аудио бичлэг интернэтэд тавигдсаны дараа Туркт улс төрийн томоохон шуугиан дэгдээд байна. Үүний дараа Ерөнхий сайд Эрдоган, Үндэсний тагнуулын газрын дарга Хакан Фидан, Дотоод хэргийн сайд Эфзан Ала, Ерөнхий сайдын орлогч Бешир Аталай нар яаралтай уулзаж ярилцжээ. “Энэ бол увайгүй гүтгэлэг, эвлүүлэг” хэмээн Сайд нарын танхимаас мэдэгдсэн ч мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэ нь ямар ч эвлүүлэг, монтаж биш ажээ.
Эдүгээ Туркийн улс төрд нөхцөл байдал яаж ч өрнөсөн Эрдоганы хувь заяа шийдэгдсэн хэмээн үзэж байна. Эрдоган ойрын саруудад огцрохгүй бол 2002-2011 онд гялалзаж байсан Эрдоган болон түүний намын од бөхөх нь тодорхой болов. 2013 оны арванхоёрдугаар сарын 17-ны өглөө Анкарад байсан Эрдоган “Их авлига” хэмээх ажиллагаа эхэлсэн талаар сонсоод балмагджээ. Тэрээр гэртээ болон гэр бүлийн гишүүдийнхээ хаяг дээр хадгалж байгаа асар их хэмжээний бэлэн мөнгөө буюу авлигаа нуух талаар хүүтэйгээ утсаар ярилцсан нь эдүгээ ил болоод байна. Туркийн Ерөнхий сайд нийтдээ гэртээ бэлнээр нэг тэрбум орчим доллар хадгалж байсан хэмээн үзэж байна. Ерөнхий сайд Эрдоган хүүтэйгээ утсаар ийнхүү ярилцсан нь “МК”.ru-д тавигджээ.
Режеп Тайип Эрдоган (Анкара) – Нежметтин Билял Эрдоган (Стамбул).
2013.XII.17. 08.02 цаг
Режеп: Хүү минь, гэртээ байна уу?
Билял: Тийм ээ, аав аа.
Режеп: Өнөө өглөө Али Агаоглу, Реза Зарраб, Эрдоганы хүү (Эрдоган Байрактарын хүү), Заферnay хүү, Муаммерийн хүүгийн гэрт нэгжлэг болж байгааг олж мэдлээ.
Билял: Дахиад хэл дээ, аав аа.
Режеп: “Их авлига” ажиллагааны хүрээнд Эрдоганы хүү, Али Агаоглу, Реза Зерраб болон өөр 18 хүний гэрт нэгжлэг хийж байна аа. Гэрт байгаа бүхнээ гаргаж өөр газар аваач, ойлгов уу?
Билял: Хааш нь хийх юм бэ, аав аа. Хааш нь аваачих юм?
Режеп: Ямар нэг өөр газар аваач. (Цаана нь Ерөнхий сайдын эхнэр Эмина: “Берат”).
Билял: Бератад бас байгаа хэрэг үү.
Режеп: Тэрийг чинь яриад байна шүү дээ. Бүгдийг цуглуулаад Бурак ахад хэлээтэх, ойлгов уу?
Билял: За за.
2013.XII.17 11.17 цаг
Билял: Аав, авга Хасан нар цугласан. Берат ах, авга бид нар зарим хэсгийг нь Фарукт өгье гэж ярилаа. Бусад мөнгө нь урьд өмнөх шигээ эргэлдээд байж л байг. Зарим хэсгийг нь үгүй болгож болох юм уу?
Режеп: Тийм ээ, болно.
Билял: За за, нөгөө хэсгийг Мехмет Гюрт өгчих үү, бид хамтдаа нэг юм эхлүүлээд байгаа. Мөнгөө түүнд өгчихөөд төсөл эхлэхээр нь тэндээс хэрэглээд явчихаж болох юм.
Режеп: Анха, болох юм байна.
Билял: Ингээд багасгаад, үлдсэн мөнгийг нь өөр газарт аваачъя. Аав, өнөөдөр асуудлаа шийдэж дуусах уу, өөр юу байна?
Режеп: Тэр юмнаас (мөнгөнөөс) салаад “тэглэвэл” тэгээд боллоо.
Билял: Тэгнэ ээ, бүрэн тэглэнэ.
2013.XII.17 15.39 цаг
Режеп: Чамд өөр даалгавар өгсөн, гүйцэтгэсэн үү?
Билял: Орой дуусгачихна. Заримыг далдруулсан. Бераттай холбоотойг бас гүйцэтгэсэн. Одоо Мехмет Гюртэй холбоотой мөнгийг явуулах хэрэгтэй байна. Үлдсэнийг нь харанхуй болохоор янзалчихна аа.
Режеп: …
Билял: иншалла (Аллах тэнгэр өршөөг). Та хэзээ ирэх юм?
Режеп: 12 гээд очих байх.
Билял: Сайн яваарай.
Режеп: Утсаар битгий яриарай.
2013.XII.17 23.15 цаг
Режеп: Ихэнхийг нь “тэглэсэн” биз дээ?
Билял: Бүрэн дуусаагүй байна. 30 орчим сая евро үлдээд байна. Ахмет, Чалык хоёрт дахиад 25 сая доллар өгье гэж Берат санаа сэдлээ. Ер нь үлдсэн мөнгөөр нь Шехризарт байр худалдаж авбал ямар вэ, аав аа?
Режеп: За яахав, хүссэнээрээ л бол.
Билял: Тэглээ шүү?
Режеп: За за, тэг тэг.
Билял: Бүгдийг нь тэглэх юм уу, аав аа? Та гар дээрээ жаахан мөнгө авч үлдэх юм биш үү?
Режеп: Үгүй, мөнгө үлдээж болохгүй. Мехметтэй ярьсан бол тийш нь явуулаад…
Билял: Тэд нарт 30-ийг (30 сая доллар) өгсөн шүү дээ.
Режеп: Бурхан минь, тийш нь өгчихсөн юм уу…
Билял: Би яаж мэдэх юм. Өгч л орхисон. Хадгалах газар байгаа ч юм уу. Зарим хэсгийг нь өөр газар хадгалаад, заримыг нь нагац Тунчад өгсөн, дараа нь …
Режеп: Тунчад өгсөн юм уу?
Билял: Тэд асуусан. 10 сая евро аваад хадгалж чадна гэж тэд хэлсэн.
Режеп: За за, энэ талаар тэгж их битгий яриарай.
Билял: За за, үлдсэнийг нь бид зохицуулчихна. Та битгий санаа зов.
Режеп Тайип Эрдоган – Нежметтин Билял Эрдоган (Стамбул).
2013.XII.18 10.58 цаг
Билял: Дууслаа, бурхны тусламжтайгаар дууслаа.
Режеп: Бүрэн далдруулсан уу, тэглэсэн биз?
Билял: Бүрэн тэглэсэн. Надад Самандыра, Малтепед өгөх 730 мянган доллар, 300 мянган лир байсан. Фаик Ишикт нэг сая лирийн өртэй байгаа, өгчихнө. Тэгээд Академи руу мөнгө шилжүүлчихнэ.
Режеп: За за, хааш нь ч явуулсан яахав, Самандырад байна уу, хамаа алга. Харин чи тайван байгаарай.
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: