“Анод”, “Алтандорнод” хоёрын сүлбээг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооныхон нүдээ аниад хараагүй өнгөрсөн үү

55 мянган иргэнд 171 тэрбум төгрөгийн хохирол учруулсан Анод банкинд ашигт малтмалын лицензээ барьцаалан зээл авсан ордуудын эздийг МАSS.MN зарлаж байна.

Тус банкны хэрэгт дээрх захирлуудаас гадна улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн оролцоо бий гэж олон нийт үздэг. Анодын хэрэгт дан ганц удирдлагууд нь төдийгүй Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан Энххуяг, мөн Санхүүгийн зохицуулах хорооны дарга Баярсайхан нарыг мөн шалгаж байгаа. Эдгээр хоёр байгууллага нь тус банкны хууль бус үйлдлийг хянан шалгах ёстой атал “нүдэн балай, чихэн дүлий” байсан нь ийм том гэмт хэргийг өөгшүүлэхэд хүргэсэн байж болох талтай. Монголбанк нь жирийн иргэний нэг банкнаас зээл авах ажиллагааг хянаж чаддаг. Гэвч асар том мөнгөний урсгал явж байгаа томоохон банкыг хянаж чадаагүй байгаа нь ажилдаа хэр хариуцлагатай ханддагийн илрэл.

Анодоос нөгөөх л алдарт хулхидагч “Алтандорнод Монгол”-ын С.В.Паушок алтны 9 ширхэг алтны ордоо барьцаалан зээл авч байсан байна. Мөн Ж.Батбаяр захиралтай “Шохой цагаан булаг”, Ч.Гантөмөр захиралтай “Жи энд юү”, Б.Ариунболд захиралтай “Си эф”, В.Дашцэрэн захиралтай “Алмаз групп”, Д.Ганболд захиралтай “Алтайхангай бүрд”, И.И. Яшенко захиралтай “Оргил сэр” ХХК-ууд тус банкнаас ордоо барьцаалж зээл авчээ.

Мөн “Анод” банк нь алтны хоёр лиценз эзэмшиж байсныхаа нэгийг буюу Сэлэнгэ аймгийн Нэргүйн хөтөлд байршилтай алтны ордоо Солонгосын  “Самсунг” корпорацид барьцаанд тавьжээ.

1200 гаруй хувьцаа эзэмшигчдийнхээ мөнгийг хувьдаа завшиж,  бусдад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгагдаж буй хэргийн холбогдогч “Анод” банкны гvйцэтгэх захирал Л.Уламбаяр гадуур батлан даалтад байгаа бол тус банкны ТУЗ-ийн дарга Н.Энхтөр, гишvvн Н.Даваа, Э.Гvр-Аранз нарын хэрэг гурван жил үргэлжилж шийдэгдээгүй хэвээр байна. Энэ хэрэгт дээрх гурван захирлаас гадна банкны ажилтнууд ч холбогдон шалгагдаж зарим нэг нь хэрэгт татагдсан.

20 тэрбум төгрөгийн хууль бус хувьцаа зах зээл дээр гаргаж худалдсан, их хэмжээний чанаргүй зээл олгосон тул 2008 оны 12 –р сард дампуурлаа зарлаж олон мянган харилцагчдаа сандаргаж байсан. Анодыг эргэн төлөгдөөгүй маш их хэмжээний зээлээс үүдэн дампуурахад хүрсэн гэж иргэд олон нийт үздэг. Харин энэ банкны удирдлагууд “ нэдүгээр багц”-ын зээл гэгчийг санаачилжээ. Энэ нь нэг ч зээлийн мэргэжилтэнгээр хянуулахгүй зөвхөн тусгай нягтлангаар дамждаг зээл байдаг гэдгийг тухайн үедээ хэн ч мэдээгүй аж. “Анод” банк дампуурах үедээ хадгаламжийн 140, харилцах дансны 12, хувьцаа эзэмшигчдийн 19 гээд нийт 171 тэрбум төгрөгийн хохирлыг 55 мянган иргэнд учруулсан нь тогтоогдож байсан. Тухайн үедээ банкны удирдлагуудад эрүү үүсгэн шалгаж байсан ч гурван жилийн хугацаанд энэ хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа юм.  Одоогоор хэргийн холбогдогч “Анод” банкны гvйцэтгэх захирал Л.Уламбаяр гадуур батлан даалтад байгаа бол тус банкны ТУЗ-ийн дарга Н.Энхтөр, гишvvн Н.Даваа, Э.Гvр-Аранз нарыг энэ сарын 2-нд ШШГЕГ-ын харъяа хорих 461 дvгээр ангид саатуулсан байгаа юм.

Тэдэнд Эрvvгийн хуулийн Тусгай ангийн 148 дугаар зvйлийн 148.4 “Ард иргэдэд хувьцаагаа борлуулж мөнгө залилан авч хувьдаа ашигласан”, Эрvvгийн хуулийн Тусгай ангийн 150 дугаар зvйлийн 150.3 “Банкны эд хөрөнгийг завшсан”, Эрvvгийн хуулийн Тусгай ангийн 156 дугаар зvйлийн 156.3 “Банкны хууль тогтоомжийг зөрчсөн” гэсэн гурван зvйл ангиар эрvvгийн хэрэг vvсгэн шалгаж дуусаад яллах дvгнэлт vйлдvvлэхээр прокурорын хяналтад шилжvvлсэн байна.

Анодод ордоо барьцаалсан компаниуд

Эзэмшигч компани

Бумбат

Байршил

Бумбат

Талбайн хэмжээ

24,46

Аймаг, сум

Төв

Заамар
Бумбат Баг хайлаастын амны эх 166,08 Төв Заамар
Бумбат Бумбат 56 24,44 Төв Заамар
Бумбат Бумбат 115 24,43 Төв Заамар
Шохой цагаан булаг Шохойт-Уул 25,69 Төв Эрдэнэ
Жи энд Юу голд Ихрийн ам 77,09 Баянхонгор Гурванбулаг
Жи энд Юу голд Өвөрхөшөөтийн ам 204,37 Баянхонгор Гурванбулаг
Си Эф Си групп Бөхөгийн гол 25,73 Төв Алтанбулаг
Алмазгрупп Хошуу уулын уурхайн дээд 153,04 Төв Сэргэлэн
Алтайхангай бүрд Сайхан гол 473,05 Хэнтий Батширээт, Өмнөдэлгэр
Оргилсэр Бурхант 27,06 Дархан-Уул Хонгор
Алтандорнод монгол Өлийн голын адаг 539,59 Архангай Булган
Алтандорнод монгол Бодонтын ам 763,76 Архангай Булган
Алтандорнод монгол Гүүтийн ам 114,46 Архангай Булган
Алтандорнод монгол Туулынбаруун дэнж 64,04 Төв Заамар
Алтандорнод монгол Туулын баруун дэнж 24,44 Булган, Төв Бүрэгхангай, Заамар

Б.Жонон


URL:

Сэтгэгдэл бичих