Америк 2014 онд Афганистанаас бүх цэргээ татаж магадгүй
Америкийн Ерөнхийлөгч Барак Обама 25-нд хэлэхдээ, Афганистаны засгийн газар хэрэв “хоёр талын аюулгүйн хэлэлцээр”-т гарын үсэг зурахаас татгалзвал, Америкийн засгийн газар энэ оны сүүлчээс өмнө Афганистанаас бүх цэргээ татаж магадгүй гэдгийг сануулжээ.
Америкийн Цагаан ордон 25-нд нийтэлсэн мэдэгдэлдээ, Барак Обама мөн өдөр Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзайтай утсаар ярилцахдаа дээрх үгийг хэлсэн гэжээ. Обама хэлэхдээ, Хамид Карзай Аюулгүйн хэлэлцээрт гарын үсэг зурах боломжгүй гэдгээ илэрхийлсэн тул Америкийн тал “яаралтай нэмэлт төлөвлөгөө”-гөө хэрэгжүүлэх болно гээд, оны сүүлчээс өмнө Афганистанаас бүх цэргээ татан гаргахыг Пентагоноос шаардсан гэлээ. Обама хэлэхдээ, энэ онд Афганистаны засгийн газартай Аюулгүйн хэлэлцээр байгуулах боломж байгааг үгүйсгэхгүй, гэсэн ч хэлэлцээрт гарын үсэг зурах цаг хугацаа хойшлох тусам Афганистан дахь Америкийн армийн хэрэгжүүлэх үйл ажиллагаанд улам их сорилт тулгарах болно, түүнчлэн 2014 оноос хойш Афганистанд үлдэх Америкийн армийн цар хүрээ, үүрэг хариуцлага ч улам багасах болно гэдгийг сануулж хэлжээ.
Америкийн Батлан хамгаалахын сайд Чак Хагел мөн өдөр хэлэхдээ, Батлан Хамгаалах Яам “яаралтай нэмэлт төлөвлөгөө” хэрэгжүүлж, бүх талын ажиллагааг зүй зохистой явуулж, 2014 оноос хойших “бүх цэргээ татах” ажиллагаанд сайтар бэлтгэнэ гэж илэрхийлжээ.
\У\
URL: