Баттогтох Нацагмаа. Намар цаг…
Улигт бодол учиг дараалан хөвөрсөөр л
Уйтай намрын салхинд навчис тунирхан гомдсоор
Угтаа хүн хүний сор намартаан бөхийсөөр л
Уйлахуйяа нулимас гашуун,амьдрал хатуу
Оршихуй цагт хүний амьдрал гэгээтэй ч
Одод мэт гялалзаад харваад оддог нь юуных
Олон олноор хүмүүн хорвоод ирээд буцахдаа
Огтоос байгаагүй мэт хаяад оддог нь юуных
Ухаарахуй үед хүний амьдрал гэгээтэй ч
Учрах цагт хүний араншин хоёрдмол
Урсахуй үед голын усан чимэгтэй ч
Удалгүй хөлдөөд ирэхээр аниргүй
Миний нутагт хоргодон хорогдсоор алслах
Мянга түмэн шувуудын цуцаа нь үгүй нялххан жигүүр
Мөнх тэнгэрийн орноо залран ирсээр л буцах
Мөрөөдөл хүсэл нь дутуу хүний л хомсхон заяа
Саяар тоологдох миний сайхан ардын
Сайныг сорчлох хорвоогийн араншин
Самсаа шархираан нулимас асгах
Салгаж эгээрүүлэх хорвоогийн зовлон
Аяа намар цаг гуниг юунд төрүүлнэм
Анхилам тансаг цэцэгсийг гандаан хагдруулж яанам
Аяс аясхан салхин биеийг юунд жихүүцүүлнэм
Амьдрал яагаад дандаа эрээн бараанаар сүлэрнэм.
URL: