Дэлхийн хөдөлгөөнт холбооны их хурал Барселонд нээгдэв
Жил бүр болдог Дэлхийн хөдөлгөөнт холбооны их хурал 24-нд Испаний Барселонд нээлтээ хийв. 4 хоног үргэлжлэх уг хуралд дэлхийн 1700 гаруй аж ахуйн нэгж оролцож, шинэ бүтээгдэхүүн, шинэ технологио дэлгэн үзүүлэх юм. Хятад улсаас 100 шахам аж ахуйн нэгж оролцож байна.
Энэ оны хурал нь “Ирээдүйгээ бүтээе” уриан дор болж байна. Хурлаар хөдөлгөөнт холбооны салбарын шинэ технологи, чухал үйл ахиц, ирээдүйн шинэ төсөл төлөвлөгөөг түлхүү танилцуулах бөгөөд хөдөлгөөнт холбооны технологиос тусгай технологиор дагнасан аж үйлдвэрлэлд үзүүлэх нөлөө ба ахицын талаар хэлэлцэх болно.
Хурлын зохион байгуулагч Дэлхийн хөдөлгөөнт холбооны системийн нийгэмлэгийн дарга Анне Бүферо хэлэхдээ, энэ удаагийн хурал өргөн цар хүрээтэй, олон хэлбэрээр явагдаж байгаа тул амжилт олно гэдэгт итгэл дүүрэн байна. Өдгөө жирийн иргэдийн өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон хөдөлгөөнт холбооны технологи нь ирээдүйд хүмүүсийн ажил амьдрал, зугаа цэнгэлийн арга хэлбэрт ч улам их нөлөөлөх болно гэж онцолжээ.
URL: