Н.Алтанхуягийн $ түүх

e31db2479a8d2f69originalС.Батболд халаагаа өгөхдөө 1305 төгрөгийн ханштай ам.долларыг дараагийн засаг төрдөө хүлээлгэн өгсөн билээ.
Гэтэл өнөөдөр 1780 гараад явчихлаа. Хэн энд хариуцлага тооцох вэ? Хэн үүнийг харицдаг эсэх нь одоогоор маш тодорхойгүй байна. Эдийн засаг санхүүгийн чиглэлийн хоёр яам, зохицуулах, тохируулах чиг үүрэгтэй хэд хэдэн агентлаг, газрууд бие биерүүгээ хариуцлагаа шидэлцэж эзэнгүй алдуул мал шиг ам.доллар энэ хооронд эмээл хазааргүй тонгочиж эхэллээ.

УИХ-ын дарга З.Энхболд нэгэн удаа машин тосч гүйгээд гудадамжинд наймаа хийдэг нөхдийг цэгцлээд, кассын машин ажиллуулаад нэг хувийг нь Санхүүгийн зохицуулах хороо хурааж аваад л хянаж шалгаад сүйд болох юм яриад байсан таг чиг.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2013 оны сүүлээр “Долларын ханш нэмээд байгаа хүмүүсийг байгууллагыг он гараад зарлана” гээд байсан бас л таг чиг.
УИХ-ын гишүүд шүүмжлээд шүүмжлээд тусыг эс оллоо, эдийн засагчид хоолойгоо сөөтөл бахираад ч нэмэр алга. Ам.доллар амгай зуузайгүй мэт өссөөр л байна.

УИХ дахь МАН-ын бүлэг Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах үед л сая сэхээ ухаан авч жолоо цулбуургүй ам.долларыг сая нэг ухаан сэхээ авч анзаарч эхлэв бололтой ханшийг бага зэрэг бууруулж тогтвортой байлгаж байсан боловч сүүлийн сард ахин хяналтаас гарч галзууртал өсч ахин рекорд тогтоож эхэллээ. Өнгрөгч 9 сард 1780 гарч байсан ам.доллар энэ 2 сард 1783 хүрч байгаа ч Засгийн газар, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо таг дуугуй ямар ч чимээ аниргүй байсаар байна.
Засаг төр хэзээ залуур жолоогүй доллартай тулалдаж эхлэхийг Н.Батбаярын бурхан тэнгэр, онгод зайран л мэдэх буйзаа.


URL:

Сэтгэгдэл бичих