Г.Баасан засгийн газрын “нохойд барьдаг мод” болсон уу?!

527-1393300416hqdefaultТөлөөлөгчдийн тавьсан асуултаас заримыг сийрүүлье:

-Энэ Засгийн газар Монголын ахмадуудаар тоглож ханахгүй юм байх даа. Одоо яах вэ? Өтөлсөн болохоос үхсэн биш….
-Ахмадын тэтгэвэр нэмж байгаа нь энэ гэж 1-2 кг махны үнээр нэмлээ, Ингэж хуурч болдог юм уу?
-Хөдөөд амьдрал улам дордож байна аа, нүд нь сохорсон уу?
-Ахмадын нэр барин тэмцэж байсан Г.Баасан хаана явна? Засгийн газрын их мөнгөөр амаа үдүүлсэн гэж үнэн үү?
- Г.Баасан Ерөнхий сайдын зөвлөх болчихоод машин хөлөглөн, өндөр цалин хангамжид умбаж байгаа юу?,.„ гэхчлэн төлөөлөгчдөөс олон асуулт гарч намын удирдлагууд, ахмадын байгууллагынхан чадах чинээгээр хариулж байсан юм,

Тэгээд би, олон жил ажил төрлийн холбоотой явж ирсэн Г.Баасангийнхаа тухай эргэцүүлэн бодож сууна, Манайхан Жигжидийн зусланд жил бүр зэргэлдээ зусдаг байж билээ. Баасан хань, хүүхдүүдийнхээ хамт амьдарна. Аав нь Монголын ардчилсан холбооны партизануудын нэг, шударга дайчин хүн байсан.

Баасан ч эцгийгээ дууриасан нэлээн дайчин эмэгтэй л дээ. Тэр маань ахмадуудын хүчийг нэгтгэн тэмцэж, би тэр тэмцлийг нь сурвалжилж явдаг байлаа. Ахмадуудын цалин тэтгэврийг нэмье, халамж үйлчилгээг өргөжүүлье, гавьяа алдрыг нь мөнхжүүлье, газар нутгаа эзний ёсоор хамгаалъя, тэр дундаа Улсын филармонийн эртний дурсгалт барилгыг нураалгахгүй, газрыг нь гадаадынханд өгөхгүй…гэхчлэн шударга шаардлага тавин тэмцэж байсныг бүгдээрээ мэдэх байх аа,

Талбайд мөн ч олон удаа жагсч тэмцсэн дээ. Жагссан цагдаа нарын дундуур Г.Баасан ганцаараа зүтгэж байгаа нэг фото зураг байдаг юм, Би түүнд нь “Ганцаараа харгис хар хүчний эсрэг” гэсэн тайлбар бичээд хэвлүүлж байж билээ.

Хэдэн жилийн өмнөөс Г.Баасангийн маань сураг тасарсан. “Дээд сургуульд суралцаж байгаа. Мэдлэг мэргэжлээ дээшлүүлж ирээд, Монголын ахмадуудын төлөө жинхэнэ тэмцэх гэнэ” гэсэн яриа олны дунд нэг хэсэг хөөрөөд замхарсан. Хааяа зурагтаар, нэлээн дарга буурь суучихсан харагдана.

Хэлдэг ярьдаг нь ч нэлээн өөр болж. Сүүлийн үед “Г.Баасан Ерөнхий сайдын зөвлөх болж гэнэ, Хэдэн ч саяын цалинтай юм, машин унасан дарга давхиж байна билээ. Манийгаа мартсан байх аа, Тэр, олигархиудтай нийлээд явчих шиг боллоо” гэж ам дамжин яригдах болсон.

Би эхний үед итгэл алдраагүй байсан юмсан, Эцгийнхээ сүнсийг бодсон ч энэ харгис хар хүчнийхэнтэй нийлэхгүй дээ хэмээн бодож явлаа. Тэгсэн чинь үнэхээр сураг алга. Монгол төрийн өнөөгийн удирдлагууд ахмадуудаа хэчнээн хуурав даа.

Харин ч, муулуулж доромжлуулж байсан ч МАН-ын Засгийн газар сүүлийн жил гаруйхан хугацаанд цалин тэтгэврийг хэд хэдэн удаа нэмчихсэн, тэр дундаа ахмад настны тэтгэврийг ялгаварлалгүйгээр 53 хувь нэмчихсэн байх юм. Халамж үйлчилгээг бол ахмадуудаасаа харамласангүй ээ.

Бусад оронд байдаг халамжтай жишвэл бага л юм. Гэхдээ өнөөдрийн Засгийн газар шиг, “хумс нь алгандаа шигдэж” байсангүй. МАН-ын ахмадуудын чуулган дээр, Монгол Улсын бүх аймаг хотуудаас ирсэн төлөөлөгчид ямар өрөвдөлтэй, гашуун үнэн түүх ярьсан гээ. Боломжийн хүүхдүүдтэй нэг нь арай гайгүй амьдарч байгаа юм байх.

Ганц хоёроороо үлдсэн ахмадууд бол өл залгах төдий, зарим нь өлбөрч тураад бурхны орон руу явж байгаа гэнэ. Бүх зүйлийн үнэ тэнгэрт хадсан, худалдан авах зүйл нь хоногийн хоолноос илүү гарахаа больсон гэнэ. Ахмадууд, олон жилийн өмнө өмсч эдэлж байсан хувцсаа гарган нөхөж сэлбэн өмсөх болсон аж.

Төлөөлөгч Г гуай нэг сонин баримт дурссан, Залуудаа цэргийн дарга явсан нэг ахмад настан шинелиэ гаргаж өмссөн чинь “газар чирсэн юм явна билээ” гэж инээлгэсэн. Монголын ахмадууд яаж зүдэрч зовж явааг олон баримтаар ярьж УИХ-д суугаа болон аймаг хот дүүргүүдэд суугаа төлөөлөгчдөдөө хатуухан шаардлага тавина билээ.

Тэр худалч, хуйвалдагч Засгийн газартай ширүүхэн тэмц гэж үүрэг тавьсан, Энэ чуулганд Засгийн газрын алагчлалын талаар хүн болгон ярьж байсан. Түүхэнд байгаагүй хамгийн баян Засгийн газар нь Н.Алтанхуягийн Засгийн газар гэнэ. Бас хамгийн харамч, худалч нь энэ Засгийн газар гэнэ,

Монголын төсвийн хэдэн их наяд төгрөг, “Чингис”, “Самурай” бондын олон тэрбум ам.доллар, гадны хандив тусламж.,.гээд барж ханахааргүй их мөнгийг төрийн толгойд байгаа цөөн хэдэн хүн салаагаараа савируулж суудаг гэнэ.

Гол нь, ах дүү төрөл садан, танил талаараа дүүргэчихсэн төрийн нүсэр бүтцийн цалин хангамжинд зарцуулагддаг юм байна. Тэр дундаа, өөрсдийгөө аварч хамгаалуулахын тулд цагдаа, шүүх прокурор, АТГ, шорон гянданд онцгой анхаарал тавин мөнгө хөрөнгийг бол харамгүй зарцуулж байгаа гэх.

Тэр дунд Г.Баасангийн удирдсан Монголын ахмадын чөлөөт холбооныхон илүү эрх хангамж эдэлж байгаа учраас, тэр хүн их мөнгөөр амаа үдүүлчихлээ гэх хүн олон байсан юм. Хамгийн наад захын баримтыг хүмүүс ярьж байна билээ.

Н.Алтанхуяг жил бүрийн цагаан сараар намынхаа гишүүд болон дэмжигч ахмадуудыг Бөхийн өргөөнд цуглуулан үнэгүй тоглолт үзүүлж нэг хайрцаг хэвийн боов, том еэвэнтэй бэлэглэдэг болсон. Бөхийн өргөө 3000 хүний багтаамжтай гэж бодвол нэг хүнд 50-60 мянган төгрөг зарцуулж байгаа юм байх.

Гэтэл бусад нам эвсэл, аймаг сумдын өндөр настнууд хоосон шүү дээ. Ийм алагчлал, бүх юмыг зоосны нүхээр харах явдал Монгол төрийн гол бодлого болсноос Г.Баасан маань энэ дунд хөл алдаж, толгой нь эргэжээ. Би өнөөдөр харамсч сууна.

Монгол төрийн энэ их алагчлал, ард түмнээ анги намаар нь хуваасан бурангуй бодлогын дунд Г.Баасан мөнгөөр амаа үдүүлчихээд сууж байгаад үнэхээр харамсч байна. Засгийн газар ахмадуудаа 1-2 кг махны үнээр хуурчихаад, 60 гаруй хувиар нэмсэн юм шиг худал хэлж суугааг Г.Баасан харахгүй байна гэж үү?!

Эсвэл, Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Цалин тэтгэврийг нууцаар нэмнэ” гэж хэлсэн үгэндээ хурч, холбооныхоо болон ах дүү хамаатан садныхаа тэтгэврийг 60 гаруй хувиар нэмчихсэн хэрэг үү, “60 хувьтныг” албан ёсоор мэдээлэх хэрэгтэй шүү дээ.

Г.Баасан ямартай ч дуугаа хураачихаж. Ахмадын чуулганы үеэр үг хэлсэн олон хүн Г.Баасан Засгийн газрын “нохойд барьдаг мод” болсон уу хэмээн асууж байна билээ, Чуулганы төлөөлөгчид Монгол орны зүг бүрээс дайж явуулан Засгийн газарт хандсан нэг үг бол: “Бид өтөлсөн болохоос үхсэн биш шүү” гэсэн үг байв.

Г.Жамьян
(Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн)


URL:

Сэтгэгдэл бичих