“Азийн чоно” шиг “Арслан” гараад иржээ
Чамлахааргүй хөрөнгө төсөвлүүлж архины хамааралтай болсон хэцүү нөхөд, орон гэргүй ядарч тэнэсэн иргэдийг хооллож, дулаан байраар хангаж, сургалт сурталчилгаа явуулах үйлчилгээнтэй Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн төвөөс архины гүн хордлогод орсон дөрвөн иргэн өнгөрсөн амралтын өдөр “Энэрэл” эмнэлэгт хүргэгдэн шокоос гаралгүй байсаар нас барсан тухай мэдээлэл цахим хэвлэлээр явж байна.
Эх сурвалжийн мэдээлснээр “Их Монгол” гэдэг нэртэй архинд иргэд хордсон гэж байгаа ч уг хэргийн талаар ЦЕГ-аас тайлбар өгчээ. 30-60 насны амь үрэгдсэн дөрвөн иргэн “Арслант” гэх архийг хэрэглэж төд удалгүй ээлж дараагаараа хордлогод орж нас барсан байна.
Одоогоор “Арслант” архийг үйлдвэрлэсэн хоёр иргэнийг цагдаагийн газраас саатуулан шалгаж 200 гаруй шил архийг нь хураан авсан байна.
fact.mn
URL: