Бангкокт дэлбэрэлтийн улмаас 24 хүн шархдав

f23b126f2696146foriginal23-нд Тайландын нийслэл Бангкокт засгийн газрын эсрэг жагсаал цуглааны үеэр дэлбэрэлт болж, 2 хүн амь эрсдэж, 24 хүн шархаджээ. Тэр дунд дөрвөн настай хүүхэд мөн байсан гэж эх сурвалж мэдээлж байна. Бэртэл авсан хүмүүсийг ойр орших хувийн эмнэлэгт хүргэж эмчилж байгаа бөгөөд цагдаагийн тал дэлбэрэлтийн шалтгааныг шалгаж байна. Тайландын Түр Ерөнхий сайд Инглак мөн өдөр мэдэгдэл гаргаж, сүүлийн үед гарч байгаа хүчирхийллийн халдлагын хэргийг буруушаасны зэрэгцээ хямралыг энх тайвнаар зохицуулах тухай хүсэл шаардлагаа илэрхийлэхийг нам бүлгүүдэд уриалав.

Тэрээр мэдэгдэлд, 22-нд Тратын засгийн газрын эсрэг цуглааны талбайд болсон буудлагын хэрэг болон 23-нд Бангкокийн засгийн газрын эсрэг цуглааны үеэр гарсан дэлбэрэлтийн хэрэг, ялангуяа бага насны хүүхэд эндэж шархадсаныг хатуу зэмлэн буруушаажээ. Дээрх хэргүүдийг даруй шалгаж, гэмт хэрэгтнийг илрүүлэн хуулийн хариуцлага хүлээлгэхийг Инглак цагдаагийн талд үүрэг болгов.

\Урьхан\   china radio


URL:

Сэтгэгдэл бичих