МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮД ХАРИН Ч АЗТАЙ

p4250274_75f6d956Сүүлийн үед Монгол бүсгүйчүүд маань эх орондоо амьдрах аргагүй боллоо гэж хаа сайгүй ярьцгаах болжээ. Манай эрчүүд бүгд л архинд орчихлоо олигтойхон мөнгөтэй чинээлэг баян залуу олдохгүй байна, бас дээр нь эр хүн худлаа хэлдэг хууран мэхэлдэг, эр хүнд итгэхээр эрхий хуруундаа итгэ гэх мэтчилэн элдэв янзын зүйлс дуулдах болжээ.

Үүнээс болоод эмэгтэйчүүд маань хангайн уулс шиг ханагар сайхан залуучуудаа сольж хадны завсар шигдсэн хятад, солонгосчуудаар солих нь ихэслээ.

Гэнэн цайлган тэнэг бодлоор гадны гэсэн тодотголтой эрчүүдийг баян чинээлэг сайхан гэж бодно. Яс юман дээрээ тэд ч гэсэн амьдрах гэж хүний нутагт ядарч яваа цагаачид шүү дээ. Энд саятан ч нутагтаа очихоороо ялгаагүй гуйлгачин болж хувирна. Эндээс хайртай залуугаа өнгө мөнгөөр солиод алтан дээр хэвтэж мөнгөөр туйлж жаргаж амьдарна гээд очсон Монгол бүсгүйчүүд маань харийн нутаг тийм хүсээд байх сайхан зүйл биш гэдгийг очсон хойноо л ухаарна. Нэгэнт нүүрээ барж, арьсаа түлэн байж ирснийх тэндээ гүрийгээд л хэцүү бэрхийг тэсэн байж амьдарна. Даанч харийн бэр болох нь эх орондоо эрх чөлөөгөөр амьсгалж, хааяа нэг хал нь гаднаа хайр нь дотроо хадмын үг хатуу үнэн үг сонсч, аз жаргалтай байдаг шиг биш юмаа гэдгийг тэнгэр ниргэсний хойно л ойлгоно доо хөөрхийс.

Яахав үнэхээр азтай нэг нь хүссэн барууны соёлтой боловсон гэгддэг цагаан арьстнуудтай гэрлэнэ. Гэхдээ тэдэнд ч бас дутагдалтай тал бий. Өрнөдийнхний амьдралын хэв маяг манайхантай адилхан халуун дотно гэр бүлсэг бус ажээ. Аав, ээж, эмээ, өвөөгөө хажуудаа суулгаад буянтнуудынхаа сургаалийг сонсоод хамтдаа амьдарна гэдэг ойлголт ердөөсөө үгүй учир ёстой хөндий хүйтэн мэдрэмжийг мэдрүүлнэ.
Саяханы нэгэн миний танил бүсгүй АНУ-д хэдэн жил ажиллаж байсан тухайгаа хүүрнэж билээ. Нэгэн айлын охин америк залуутай суугаад нэг хүүхэдтэй болж л дээ. Аав ээжийгээ урьж америкт авч ирүүлжээ. Гэтэл нөгөө айлын охин нь эцэг эхээ нөхрөө ажлаасаа ирэхээс өмнө гэрээсээ гуйн байж гаргаад буудалд буулган хэд хонуулан америкийг үзүүлсэн гэдгийг ярьсан юм. Харин эцэг эх нь зээгээ үзэхээр хэдэн мянган километрийн зайтай далай гаталж ирж байхад халуун цай ч өгөлгүй ингэж охиндоо хөөгдөх гэж дээ хэмээн халаглан байн өгүүлсэн юм.

Ингээд бодохоор эрх чөлөөний улс маань төгс нийгэм гэж боддог ч төгс бус гэр бүлийн харьцаатай гэдгийг энэ жишээгээр тод томруун харж болно. За энэ ч гайгүй исламын ертөнцөд бол бүр хэтэрхий эмэгтэйчүүдийг дорд үзсэн соёлтой бөгөөд эмэгтэй хүн эд бараанаас ч үнэ цэнэгүй зүйл байдаг ажээ. Зарим исламын ертөнцийн улсуудад есөн настай охидтой гэрлэх явдал нэлээдгүй байдаг ажээ. Ийм гаж соёл зөвхөн исламын соёлтой улсуудад л хэрэгждэг аж. Бага насны охинтой гэрлэхийн учир нь исламын шашныг үндэслэгч зөнч Мухаммед хөгшин эмэгтэйтэй гэрлэсний дараагаар дээд суудалд суусныхаа дараа есөн настай Айша хэмээх охинтой гэрлэж байсантай холбон тайлбарладаг ажээ. Тэр үед зөнч Мухаммед аль хэдийнэ 53 настай байжээ.

Мөн үүнээс гадна исламын соёлтой дийлэнх оронд эхнэрийнхээ нүүрэндээр хүссэн зүйлээ шивж зурж болно. Хэрвээ та ислам хүн байгаад шинэхэн эхнэртэй болбол гэргийнхээ нүүрэн дээр нь буу барьсан терминаторийн дүр зургийг шивүүлж ч болно. Юу зурах нь тухайн нөхрийн эрх ямба хүсэл эрх мэдэл. Эхнэр эмэгтэй нөхрөөсөө өөр эрэгтэй хүнд нүүрээ харуулах ёсон байхгүй. Үүнээс гадна эмэгтэй хүн зугаа цэнгээний газраар явж болохгүй. Хэрэв явж орвол тухайн баар, рестораныг битүүмжилж байгаад лам авч ирж аривлан ном уншуулна. Исламын соёлтой эдгээр улс орны эрчүүд эмэгтэй хүнээс гарснаа мартсан бололтой дог.

Ер нь ямар нэгэн байдлаар мусальман эмэгтэй буруу алдаатай ганц л үйлдэл гаргавал тусгайлан ухсан нүхэнд оруулж байгаад эрчүүдээр чулуу шидүүлж амийг нь бүрэлгэнэ. Энэ бол ердийн байдаг энгийн л асуудал. Ойрх дорнодод очвол өдөр болгон үзэж ч болно.

Үүгээр ч зогсохгүй дийлэнх исламын соёлтой улс оронд бага насны охидуудын бэлэг эрхтэнд тэр дундаа хэлүүнд нь хагалгаа хийдэг гаж үйлдэл байдаг байна. Ингэснээр эмэгтэйчүүдийг бэлгийн хавьтлаас таашаал авахааргүй болгодог ажээ. Ийм болсон эмэгтэйчүүд нөхрөөсөө өөр хүнтэй бэлгийн хавьталд орсон ч таашаал авахааргүй болдог байна.

Ингэснээр гэр бүлээсээ гадуур бэлгийн хавьталд орохоос хамгаалахын тулд уг хагалгааг хийдэг. Нэг ёсондоо нөхөртөө үнэнч нөхрийнхөө хувцсыг угааж, хүүхдийг нь төрүүлж өгдөг, бэлгийн хүслийг нь хангагч робот болдог ажээ. Энэхүү хагалгааг хийлгэхийг ариун лалын Коран судар дээр айлдсан байдаг бөгөөд насны хязгаар огтоосоо заагаагүй байдаг нь нэн хачирхалтай. Исламын шашинтай улсууд цаг уур орчны нөхцөл байдлаасаа хамаарч хэзээ, хэдэн настайд нь хагалгаа хийхийг нь шийддэг байна. Дийлэнхдээ ихэнх улсууд тав эсвэл долоон настайд нь хийх нь илүү тохиромжтой гэж үздэг байна. Учир нь бага насны хүүхэд эсэргүүцэл үзүүлэх чадвар сул байдагтай нь холбоотой ажээ.

Ингээд Египетийн эгэл жирийн эмэгтэй Айдатай ярилцсаныг сонирхуулъя.
- Та хэзээ хагалгаа хийлгэсэнээ санаж байна уу?
Ес юм уу арван настай л байсан юм.
- Тэр өдөр юу болсон бэ?
Нэгэн боловсон байрын эмэгтэй манай тосгонд ирсэн юм. Тэр эмэгтэй их бараан өнгийн хувцастай бас бүдүүн эмэгтэй байсан. Би тосгоныхоо зургаан охидтой хамт байсан.
- Тэр эмэгтэй тэгээд хутгатай байсан уу?
Тиймээ тэр эмэгтэй цүнхнээсээ нэгэн жижигхэн хурц иртэй хутгатай байсан. Түүгээрээ бид зургаан охиныг зургууланд маань хагалгаа хийсэн. Тэр их иртэй жижигхэн хутга байсан гэдгийг л их сайн санаж байна.
- Чамд хэр их өвдөлт мэдрэгдсэн бэ?
Маш их өвдсөн орилоод л байсан. Хүмүүс миний гараас хөл биеийг минь тас хөдөлгөхгүй барьчихсан үнэхээр аймшигтай их өвдсөн уйлав. Үүний дараагаар ээж маань наадхаа явж усаар очиж угаа сайн угаагаарай гэж хэлсэн дээ. Би тэр үед ээждээ маш их гомдсон.
- Та одоо охидуудаа ингэхийг зөвшөөрдөг үү?
Үгүй ээ би хувьдаа зөвшөөрдөггүй. Би хоёр эгчтэй нэг маань энэ ёслолыг хүлээн зөвшөөрдөг тэдний нэг охин нь хэдхэн өдрийн өмнө хэлүүндээ уг хагалгааг хийлгэсэн. Харин нөгөөх маань үүнийг огтоосоо хүлээн зөвшөөрдөггүйгээс гадна охидуудаа их сургуульд явуулдаг.
- Та хүүхэдтэй юу?
Тиймээ, хоёр хүү нэг охинтой.
- Та охиндоо энэ хайчилбарыг хийлгэсэн үү?
Үгүй ээ би хэзээ ч хийлгэхгүй. Манай хадам ээж хийлгэ гэж сүрдүүлсэн боловч би хүлээн зөвшөөрөөгүй. Би үгүй үгүй тэрний оронд намайг алалдаа гэж хэлсэндээ хадам ээждээ.
- Та одоо нөхөртэйгөө секс хийхдээ таашаал авдаг уу?
Үүнийг хэлэхэд үнэхээр маш их эмзэглэдэг сэтгэл дотор яг л нэг асар том айшигтай зүйл хөмрөөд явчих шиг болдог. Би хэзээ ч бусад эмэгтэйчүүдийн мэдэрдэг сексийн таашаалыг авч байгаагүй уйлав. Би хэзээ ч дур ханаж байгаагүй.

Энэ эмэгтэй бол лалын ертөнцийн эгэл жирийн нэгэн эмэгтэй тэрээр шашны гаж соёлын улмаас ийнхүү хүн харахад эрүүл ч гэсэн сэтгэл болоод далд биеийн хүнд шархтай явдаг нэгэн болж хувирчээ. Өнөөгийн байдлаар дэлхийн даяар нийтдээ 130 гаруй сая эмэгтэйчүүд уг гаж соёлын золиос болж зарим нь хагалгааг дийлэлгүйгээр хорвоогийн мөнх бусыг үзүүлж байна. Гэсэн ч тэдэнд ийм бузартай үйлдлийг хүчээр хийлгэсээр л байна.

Гивеней 98.6%
Сомали 90-98%
Дижибүүт 90-98%
Мали 93.7%
Сиера Лион 80-90%
Эритрие 90%
Хойд Судан 89%
Египет 78-97%
Этиоп 72.7%
Буркина Фасо 71.6%
Гамбиа 60-90%
Чад 60%
Хойд Гивеней 50%
Бенин 30-50%
Зааны ясан эрэг 44.5%
Төв Африкийн бүгд найрамдах улс 43.4%
Кени 37.6%
Нигери 25.1%
Мауритан 25%
Еэмэн 23%
Сенегал 20%
Либери 10-50%
Гана 9-15%
Египет 95.8%
Еймэн 22.6%
Танзана 14.6%
Того 5.8%
Индонез 90%
Ирак 60%
Малази 70%
Арабын нэгдсэн Эмирати 34%

Ийм хувьтайгаар нийт эмэгтэйчүүд нь уг хагалгааг өөрийн хүсэл болоод албадлагаар хийлгэдэг ажээ. Үүний хажууд эх орноо гоочлон суугаа Монгол эмэгтэйчүүд харин ч аз жаргалтай сэтгэл тэнэгэр сайхан амьдарч байгаа гэдгээ ойлгох буйзаа.


URL:

Сэтгэгдэл бичих