Хар тугалгын хор арван хүний есөөс илэрчээ
БОГОТА. /Prensa Latina/. Колумбын нийслэл Богота хотын 10 иргэний есийн эд эсэд тодорхой хэмжээний хар тугалга агуулагдаж буйг тус улсын Үндэсний их сургуулийн судалгаа харуулжээ.
Судалгаанд 3-91 хүртэл насны 400 хүнийг оролцуулсны 90 хувь нь хар тугалганд хордон хохирсон байжээ.
Хохирогчдын үсэнд 98,7 хувь, цусанд 80,8 хувь, шээсэнд 40,6 хувийн мөнгөн ус илэрч, 93,9 хувийн хар тугалга цуснаас нь илэрсэн байна.
Судалгаанд оролцогчдын гуравт тус улсын Үндэсний эрүүл мэндийн байгууллага /12,6 хувь/ болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон хэмжээнээс илүү мөнгөн ус илэрчээ.
Таны бие дэх хүнд металлын агууламж нь мэдрэлийн системийг гэмтээх, сэтгэл санаа тогтворгүй болох, саа болон салгалах өвчнийг үүсгэдэг гэвэл дээрх хэмжээнд санаа зовохгүй байх аргагүй юм.
Хүнд металлын хор нь хүүхдийн биеийн жин, хэмжээнд сөрөг нөлөөтэйгээс гадна сурах чадавхид нь нөлөөдөг байна.
Л.Урангуа MONTSAME
URL: