“Монгол Улсад” хаягтай эхний ээлжийн 30 вагон тvлш орж ирсэн

Тvлшний хомсдолоос улбаалан Монголын тємєр замын удирдах газар зарим ачаа тээвэртээ хязгаарлалт хийжээ. Энэ талаар Тээвэр хариуцсан замын орлогч дарга Д.Жигжиднямаатай ярилцлаа.

-Тємєр зам єнгєрсєн долоо хоногт хязгаарлалт хийсэн гэсэн?
-Хязгаарлалтын горимд ємнєх долоо хоногт шилжсэн л дээ. Харин єнгєрсєн тав дахь єдрийн єглєєгvvр нэлээн тvлш ОХУ-аас ирсэн. Тийм учраас тємєр зам хэвийн горимдоо орно гэж шийдвэр гаргасан. Єєрєєр хэлбэл, бvх галт тэрэг цагийн хуваарийнхаа дагуу явна гэсэн vг.
-Замын-Vvдэд тvлшний хомсдолоос болж ачаа бєєгнєрєл vvслээ гэж иргэд гомдоллож байсан?
-Тэнд ачаа их бий. Єнєєдрийн байдлаар 660 вагон байна. Тэрний 200 нь Хятадаас ОХУ-руу чиглэсэн, харин Монгол руу чиглэсэн 400 гаруй бий. Энэ бол байнгын ачигдаад явж байгаа.Зогссон юм байхгvй. Хоногтоо Замын -Vvдээс ачаа шилжvvлэн ачиж байгаа вагоны тоо 250-иас 300 вагон байна. Ер нь, хоёр хоногийн ажил хоцорч л яваа гэсэн vг дээ. Зарим хvмvvс удаж байна гэж ярьдаг. Энэ бол вагоны хомсдолтой холбоотой. Зарим тєрлийн вагоных нь нийт тн бага учраас эргэлт нь удаан байгаагаас хуримтлал ачаа vvссэн. Саяын ч тvлшний хомсдолтой холбоотойгоор хєдєлгєєн хоригдсоноос нєлєєлєх нь нєлєєлсєн. Одоо хэвийн горимд шилжсэн учраас тээвэр хурдасна гэж найдаж байна. Ямар ч гэсэн тємєр замчид Замын -Vvдэд байгаа ачаа тээврийг хурдан тээвэрлэх бvх л боломжоо авна гэдгээ л хэлж чадна.
-Зарим орон нутгийн чиглэлд хязгаарлалт хийсэн. Энэ vед ямар арга хэмжээ авав. Ачаалал хэр ихэссэн вэ?
-Бид ачалтуудыг л зогсоогоод эхэлсэн. Тэрнээс зорчигчийн галт тэрэг болон хvнсний бараа, ДЦС-уудын нvvрсийг тээвэрлэлтийг зогсоогvй. Бусад бvх ачааг хязгаарласан гэж хэлж болно. Одоо ердийн горимд шилжиж байна. Тэгэхээр бvх ачаа ачигдаад явна.
-Хэдийгээр тємєр зам ердийн горимд шилжсэн ч барилгын улирал эхэллээ. Тэгэхээр Замын -Vvд чиглэлийн вагоны тоо нэмэгдэх vv?
-Манайх єнгєрсєн тавдугаар сард ОХУ-аас чингэлэг тээвэрт 150вагон тvрээсээр авлаа. Vvнээс гадна энэ сард багтаагаад битvv вагон 200-г худалдаж авах гэрээг хийх гэж байна. Манай байгаа боломж л энэ. Нийтдээ тємєр замд 800-иад вагон байгаа. Энэ вагоноороо нvvрс, хvнс, чингэлэг, барилгын материал тээвэрлэнэ. Ер нь вагон хомсдолтой гэдэг нь vнэн. Энэ дээр нэлээн анхаарах хэрэгтэй байгаа ч хєрєнгє мєнгєнєєс улбаалан байдал ийм л байна.
-ОХУ-аас тvлш ирсэн гэсэн. Нийт хэдэн тн тvлш ирсэн юм бэ?
-Єчигдєр шєнийн єглєєний байдлаар /єнгєрсєн тав дахь/ єдєр манай хаягаар дєрєв, Монгол Улсад 30 вагон тvлш орж ирсэн. Єнєє шєнєдєє єнгєрсєн /хагас сайнд/ нийтэд зориулсан 40 вагон тvлш орж ирнэ. Манай хаягаар зургаан вагон. Эрхvv мужаас энэ амралтын єдєр дахиад 40 вагон ачигдаж байгаа мэдээ байна. Маргааш, нєгєєдєр гэхэд ороод ирэх байх. Монгол Улсад орж ирэх нийт 110 вагон 2-3 хоногт ачигдчихна. Цаашлаад Хятадаас энэ сард багтаад 3000тн, Эрхvv мужаас 200 вагон ирнэ гэсэн. Бид хvлээж авахаа мэдэгдсэн. Тэгэхээр vvсээд буй тvлшний хомсдол гайгvй болох байх гэж бодож байна. Ер нь, галт тэрэг ердийн горимд ажиллаж байх vедээ хоногтоо ойролцоогоор 220 тн тvлш. Хэмнэлтийн горимд хоногтоо 110-150 тн тvлш хэрэглэдэг.
-Одоо тємєр зам хэвийн горимдоо орлоо гэж ойлгож болох уу?
-Зєвхєн тvлшнээс хамаарсан тvгжрэл гайгvй болно. Энэ жил орж ирж байгаа ачааны хэмжээ манай хvчин чадлаас заримдаа давчихаад байна. Vнэндээ 20трубагаар явж байгаа усыг 15-ынхаар чихэж явуулах гэж зvтгэж байгаатай ялгаагvй хvнд vе байдаг. Тємєр замын хувьд єєрийнхєє хvчин чадлыг ихэсгэх, хєрєнгє оруулалтын ажил нэлээн хоцорсон явж байгаа. Ийм л байдалтай байна. Зvтгvvр авлаа гээд л байгаа. Одоогийн байдлаар 16-хан зvтгvvр авсан, vлдсэн 14 нь ирээгvй байна. Єнгєрсєн жилтэй харьцуулахад зvтгvvрийн байдал арай дээр. Гэхдээ хажуугаар нь вагоны асуудал байна. Вагон элэгдэж хорогдсон, тоо нь хvрэхгvй болчих-сон, дээрээс нь зам ч хvнд байна. Нэвтрvvлэх чадвар зарим хэсэгтээ хязгаарлагдсан байж байгаа. Бvгдийг нь дээшлvvлэхэд хєрєнгє мєнгє хэрэгтэй.
-Тvлшний хомсдолоос болж тємєр замын хэмжээнд хэдий хэрийн алдагдал хvлээгээд байна вэ?
-Зєвхєн ачаа тээврээс манайх хоногт 400 сая тєгрєг алдаж байна. Єєрєєр хэлбэл, хоёр хоногт тэрбум гаруй тєгрєг алдаж байна гэсэн vг. Одоогоор нийт хэдэн тєгрєгийн алдагдал гарсан талаарх тоо гараагvй байна. Мэдээж, манай ажилд нєлєєлж л таараа. Дутуу орсон орлого дараа дараагийнхаа парк шинэчлэл, ажилчдын цалин зэрэг бvгдэд л нєлєєлєх ийм л хvнд цохилт болоод байна. Нийт орж байгаа тээврийн хэмжээ єнгєрсєн оны мєн vетэй харьцуулахад 36 хувиар єссєн. Чингэлгийн тээвэр 50, гарч байгаа тээврийн хэмжээ 20 хувиар єсчихсєн байна. Гэнэтийн єсєлт хvндээр тусч байна л даа. Эцсийн эцэст манай улс хєгжих гэж байгаа бол тээврийн салбарт анхаарлаа хандуулж бусад салбарынхаа хєгжлийг тушахгvй бай-хаар байвал. Гурав, дєрвєн жил Замын-Vvд, Чойрын авто зам барина гэж ярилаа.
Энэ зам баригдсан бол тємєр замын ачааллыг бага ч гэсэн хєнгєлєх байсан. Тєр засаг бvтээн байгуулалт єрнvvлнэ гээд барилгын салбарт 800 тэрбум оруулна гэж тєлєв-лєчихєєд тээврийн салбараа мартчихсан. Энэ мєнгє амилахын тулд тээвэр нь бараа материалыг нь зогсолтгvй зєєх учиртай. Жоохон ч гэсэн дусаасан бол аль аль салбараа дэмжээд явах байсан. Тєр засаг, єєрєєс ч хамаарах зvйл их байна.


URL:

Сэтгэгдэл бичих