Хятад Америкийн “Их гүрний шинэ харилцаа”-г тогтооход бүтээлч хандахыг хүсэв

f91aeb152b9648c7ad1f5c728f500966Хятадаас Америкт суугаа элчин сайд Цүй Тянь Кай 20-нд Америкийн Прогресс төвд болсон арга хэмжээнд оролцохдоо, Хятад Америкийн хооронд “Их гүрний шинэ харилцаа” тогтоох нь хоёр орны тэргүүн нарын нийтлэг ойлголт бөгөөд хоёр талын үндсэн ашиг сонирхолд нийцэх юм. Тиймээс үүнд талууд бүтээлч байр суурьтай хандах нь чухал юм гэж онцолжээ.

Тэрээр мөн өдөр “Хятад Америкийн харилцаа: Их гүрний шинэ харилцаа руу замнах нь” сэдэвт судалгааны тайлангийн нээлтэд оролцож үг хэлсэн бөгөөд Америкийн албаны зарим хүн чухал эмзэг асуудлаар хариуцлагагүй, сүрдүүлгийн шинжтэй яриа хийж байгаа нь бүтээлч байр суурьтай хандлага биш юм гэжээ.

Хятад, Америк хоёр улс цаашид харилцан хүндэтгэсэн үндэс суурь дээр, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, аливаа санал зөрөлдөөн, эмзэг асуудлыг бүтээлч арга барилаар зохицуулж чадвал “Их гүрний шинэ харилцаа”-г тогтоох зорилтоо лавтай биелүүлж чадах юм, үүнд Хятадын тал итгэл дүүрэн байна гэжээ.
Хятад, Америкийн Солилцооны нийгэмлэг болон Америкийн Прогресс төвөөс хамтран гүйцэтгэсэн уг судалгааны үр дүнг Цүй Тянь Кай өндрөөр үнэлжээ.

\Р\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих