Хоккайдогийн цасан хонгил. 北海道の雪道。
Япон орны газар нутаг хойноосоо өмнө зүг рүү сунан тогтсон арлуудаас бүрдэнэ. Хойд зүгийн арлууд болон төв хэсэг, өмнөд арлуудын хувьд цаг агаарын хувьд ялгаа илт мэдрэгдэнэ. Өнөөдрийн байдлаар өмнө зүгийн Окинавагийн арлуудад өдөртөө нэмэх 17-20 хэм орчим дулаан байхад хойд зүгийн Хоккайдо аралд шөнөдөө хасах 10 хэмээс доошоо байх жишээтэй.
Энэ жил цас их орлоо. Нийгата гэх мэт мужуудад өвлөөр бараг өдөр бүр л цас орж байдаг бол бусад газруудад нэг их ордоггүй боловч энэ жилийнх шиг нэг хоёр удаа сайн орох тохиолдол байдаг. Дараах зураг бол Хоккайдо арал дээрх нэгэн зам. Цас орж эхэлмэгц л цасыг цэвэрлэж зайлуулсаар байгаад ийм цасан зам хонгил үүсчээ.
URL: