С.Жавхлан төрсөн өдрөөрөө найман хоног найрлана
Нэгэн цагт нийтийн дууны ханхүү хэмээгдэж ясван МУГЖ, дуучин С.Жавхлан модон морин жилд 34 нас хүрч 34 ширхэг үнэг хайчлуулхаар болоод байгаа. Тэрээр төрсөн өдрийнхөө баярыг сонсогч фэнүүдтэйгээ хамт “Монголд мэндэлсэн өдөр мину” тоглолтоо хийж тэмдэглэхээр болсон бөгөөд монгол үндэсний дээл хувцастайгаа ирсэн хэн боловч дуучинд маань төрсөн өдрийн баярын бэлэг барисанд тооцогдох юм гэсэн. Эсгий үнэг, шагай холбож тайз чимэглэлээ хийх дуучны маань төрсөн өдрийн тоглолтын орлого буяны үйлсэд зориулагдах бөгөөд баярын эзэн өөрөө 100 төгрөг ч авахгүй гэж мэдэгдсэн. Юутай ч “Монголд мэндэлсэн өдөр мину” тоглолт нийтдээ 8 удаа тоглогдож, гавьяат С.Жавхлан 8 өдөр фенүүдтэйгээ төрсөн өдрөө тэмдэглэж, дуутай, хууртай нижгэр байх бололтой.Fact.mn
URL: