Тайландын жагсагчид Инглакийн албан байрыг бүсэлжээ
Тайландын Иргэний шүүх танхимаас 19-нд Нийслэл Бангкок болон түүний ойролцоох бүсэд хэрэгжүүлж буй онц байдлын хуулийг цуцлахгүй байх тухай шүүхийн шийдвэр гаргав. Уг шийдвэрт мөн цагдаагийн хүчний байгууллага онц байдлын хуулийн нэрийг барьж жагсагчдын эсрэг хүч хэрэглэхгүй байхыг онцгойлон заажээ. Мөн өдөр, засгийн газрын эсрэг жагсагчдын удирдагч, “Ардын ардчилсан өөрчлөлтийн комисс”-ын нарийн бичгийн дарга Сутеп Таугсубан олон мянган жагсагчдыг дагуулан Түр засгийн газрын Ерөнхий сайд Инглак Чинаватрагийн албан байрыг бүсэлж, Инглакийг ажлаасаа огцрохыг шаардсан байна.
Тайландын Ардчилсан намаас парламентад сонгогдож байсан нэгэн гишүүн саяхан Иргэний шүүхэд зарга үүсгэж, энэ оны 1-р сараас хэрэгжүүлж эхэлсэн онц байдлын хуулийг татан буулгахыг шаарджээ. Иргэний шүүх танхим 19-нд уг хүсэлтийг буцаасны зэрэгцээ жагсагчдад хүч хэрэглэж болохгүй, онц байдлын хуулийг ашиглан жагсагчдыг дарангуйлж болохгүйг цагдаагийн талд шаардсан юм. Учир нь жагсагчид өнөөг хүртэл тайван жагсаал цуглаан зохион байгуулж буй юм гэжээ.
\У\ china radio
URL: