“Унадаг дугуйтай Улаанбаатар”-ыг “Гудамж төсөл”-тэй уялдуулан хамтарч ажиллана
2013 ондМонголынЗалуучуудынХолбоо, Монголынавтозамчинзалуучуудынхолбоо, Дугуйнхолбоозэрэгбайгууллагуудхамтран “УнадагдугуйтайУлаанбаатар” төслийгхэрэгжүүлэхээр ажлаа эхлүүлээд байгаа.Тэгвэл дээрх байгууллагын төлөөллүүд болон төслийн багийнхан өчигдөр “Гудамж төсөл”-ийнхамт олонтой уулзаж санал солилцсон байна. Уулзалтын үеэр уг хоёр төслийн уялдаа холбооны талаар хэлэлцсэн бөгөөд ЭЗХ яамны сайд Н.Батбаяр “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг дэмжиж, хамтран ажиллахаа мэдэгдсэн байна. Эхний ээлжинд Богд уулын арын замыг давхар дугуйн замтай болгох цаашлаад нийслэлд шинээр унадаг дугуйн зам барьж байгуулах ажлыг “Гудамж төсөл”-тэй уялдуулан ажиллахаар болжээ.
Ямартаа ч “Унадаг дугуйтай Улаанбаатар” төсөл биелэлээ олж Нийслэл хот маань унадаг дугуйн замтай болох эхлэл тавигдлаа.
URL: