“Гал үндэстэн” холбооныхон дахин жагслаа
Төрийн ордны баруун талд “Гал үндэстэн” холбооны гишүүд дэмжигчид жагсаал зохион байгуулж байна. Тэд Төрийн тусгай хамгаалалтын бүсэд галт зэвсэг хэрэглэн танхайрч, зандалчилсан гэх зүйл ангиар Ц.Мөнхбаяр нарт өндөр ял оноосныг эсэргүүцэж буй юм.
Тэд хэрэгт холбогдон ял сонссон хүмүүсийг гэмт хэрэг хийсэн гэж үзэхгүй, байгаль дэлхийгээ хамгаалахаар тэмцэж буй хүмүүс хэлмэгдлээ гэж үзэж байгаагаа илэрхийлж байна.
Тэд өмнө нь давж заалдах шатны шүүх хурлаар тэднийг цагаатгахгүй бол дараа дараагийн шаардлагатай алхмуудыг хийнэ гэдгээ мэдэгдэж байсан юм. Бид Төрийн ордны гадаа болж буй жагсаалын талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг тун удахгүй хүргэх болно.
URL: