Автомашинаар хулан хөөж дайрчээ
БНХАУ-ын талд ногоон өнгийн цэргийн зориулалттай автомашинтай хүмүүс хилээс 300 метрийн зайд хулан хөөж дайрсан байна. Тэд дайрч унагасан хулангаа машинд ачин нутгийн гүн рүү явсныг манай хилчид илрүүлжээ.
Ингээд асуудлыг БНХАУ-ын хилийн ажилтнуудад албан ёсоор тавихад Хятадын талаас “Уг хэргийг шалгахад манай талын хилийн торонд нэг хулан тулж ирснийг манай цэргүүд адуу байна гэж андуураад буцаан гаргах зорилгоор машинаар хөөхөд хулан бахардаж үхсэн” гэдэг хариу өгч, дахин ийм зөрчил давтагдахгүй байх тал дээр анхаарч ажиллах болно гэдгээ мэдэгдсэн байна.
Номын санч Ю.Энхжаргал
Эх сурвалж: “Эх орны манаа” сонин
URL: